Jump to content

Ураацай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ураацайнхан
Хурын ураацай (Apus apus)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Ураацайтан
Овог: Ураацайнхан
Латин нэр
Apodidae
(Хартерт, 1897)

Ураацайнхан (Apodidae) нь Ураацайтан (Apodiformes) багийн шувууны овгийн нэр юм. Ураацай нь төрх байдлын хувьд хараацайтай төстэй боловч хоорондоо ойр төрөл биш конвергент хувьсал (зэрэгцээ хөгжил) бүхий шувууд юм.

Шувууны өөр ямар ч төрлөөс ураацай шиг агаарын амьдралд зохицсон нь үгүй. Ураацайнхан нь байнга нисдэг шувууд бөгөөд ихэнх төрлүүд нь хэвтээ чиглэлд 150 км/цагаас дээш хурдтай ниснэ. Шавж болон аалзны төрлийн амьтдаар хооллох ба эдгээрийг нисэж байхдаа барьдаг байна. Үүрээ засахдаа хүртэл хэрэгтэй материалаа бараг огт газарт буулгүй нисэн цуглуулдаг ба зарим зүйл нь агаарт ч хоноглох буюу унтах чадвартай.

Ойн моринураацай
 Commons: Ураацайнхан (Apodidae) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан