Jump to content

Уран олборлолт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Уран олборлолт гэдэг нь хөрснөөс ураны хүдрийн охь бэлтгэх үйл ажиллагааг хэлнэ. 2019 онд 50 мянга гаруй тонн ураны охь олборлогдсон. Казакстан, Канад болон Австрали улс нь дэлхийн шилдэг 3 уран бэлтгэн нийлүүлэгчээр жагсдаг бөгөөд тэдгээр улсууд нь нийт олборлолтын 68%-ийг эзэлдэг. Бусад Намибиа, Нигер, Орос, Узбекстан, Америк, Хятад зэрэг улсууд нийлээд жилд ердөө 1,000 гаруй тонныг л олборлодог. Дэлхийн бараг бүх олборлосон ураныг атомын цахилгаан станцууд ашигладаг. Түүхэнд ураныг ураны шил,ферроуранд ашиглаж байсан боловч ураны цацраг идэвхт чанараас болж эдгээр хэрэглээ багассан бөгөөд өнөө үед ихэвчлэн суманд ашигладаг уран хомсдолтой бас хямд болсон. Үүнээс гадна богино хугацаанд шавхагдсан 234 ба 235-р ураны агууламж бага байдаг тул байгалийн ураны цацраг идэвхт чанар нь илүү бага.

Ураныг газар дээр нь уусгах аргаар (дэлхийн үйлдвэрлэлийн 57%), эсвэл ердийн хүдрийн далд болон ил аргаар (үйлдвэрлэлийн 43%) олборлодог. Газар дээр нь олборлоход уусгах уусмалыг ураны хүдрийн орд руу өрөмдлөгийн цооногоор ухаж, хүдрийн эрдсийг уусгана. Дараа нь уранаар баялаг шингэнийг гадаргуу руу шахаж, уусмалаас ураны нэгдлүүдийг гаргаж авахын тулд боловсруулдаг. Уламжлалт олборлолтод хүдрийн материалыг нэг ширхгийн хэмжээтэй болтол нь нунтаглаж, химийн уусгалтаар уран гаргаж авахын тулд хүдрийг боловсруулдаг.