Jump to content

Урд Хясааны хадны зураг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Урд Хясааны хадны зураг нь Ховд аймгийн Манхан сумын нутагт Хойт Цэнхэрийн агуйгаас 1 км орчим зайд орших хадны зургийн дурсгал.[1] Энд нэгэн том хадан дээр 10 гаруй зураг бий. Хадны зурагт их төлөв үхэр, бух зэргийг дээш, доош нь харуулан сийлсэн байна. Амьтдыг их зохирол, уран төгс гүйцэтгэлтэй дүрсэлжээ. Тэгээд ч зургийг зурахдаа зохиомжоо нэлээд өвөрмөц сонгож авсан нь онцгой анхаарал татаж байна.

Урд Хясааны хаданд амьтдын дүрсийг сийлэхдээ:

  • Нэгдүгээрт: Амьтдын биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохих
  • Хоёрдугаарт: Биеийн ихэнх хэсгийг бүх талбайгаар нь хонхойлгон цохиод, зөвхөн цээжин хэсэгт маш бага талбайг цохилгүй орхих зэрэг арга барилыг хэрэглэжээ.
  1. Naranchuluun, Greensoft -. "Түүх соёл". greensoft.mn. Татаж авсан: 8 January 2023. Урд Хясааны хадны зураг


Stub icon

Энэ археологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.