Усны газар

Усны газрын байр
Усны Газар
Усны газар
Үндсэн мэдээлэл
Байгуулагдсан2020 оны 4-р сарын 01
Орлосон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
  • Ус хангамжийн департмент
ХарьялалБайгаль орчин, Аялал жуучлалын яам
Төв байрЧингүнжавын гудамж, 2 дугаар хороо, Баянгол дүүрэг, Улаабаатар хот , 16050
Ажилчад38
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг executives
  • З.Батбаяр
Вебсайтwww.water.gov.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар нь Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 121 дугаартай “Агентлаг байгуулах тухай” тогтоолоор байгуулагдсан.

Тухайн тогтоолын 1 дүгээр зүйлд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Усны газрыг байгуулсугай”, 2 дугаар зүйлд “Усны газрын орон тооны дээд хязгаарыг 38 байхаар тогтоосугай” гэжээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрыг байгуулах үндэслэл нь 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан Усны тухай хуульд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг хуулийн 161 дүгээр зүйлд “Усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх” гэсэн 18 заалт бүхий шинэ зүйл нэмж оруулан 161.1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ажиллана” гэсэн нь тус агентлаг байгуулагдах үндэслэл болжээ. Түүнчлэн тухайн хуулийн 4.7, 6.1, 7.4, 17.1.4, 18.1.5, 24.2, 28.4, 28.7, 28,15 дугаар зүйлүүдэд байгууллагын холбогдох чиг үүргүүдийг хуульчилж өгсөн байна.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1938 оны 1-р сард Мал ба газар тариалангийн яамны дэргэд "Ус хангамжийн департмент"-ийг байгуулсан нь орчин цагийн усны аж ахуйг эрхэлсэн анхны төрийн байгууллагын суурь болсон[1] юм.

Байгууллагын бүрэн эрх[засварлах | кодоор засварлах]

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын бүрэн эрхийг Усны тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх заалтаар 15 төрлийн бүрэн эрхийг тогтоож өгсөн байна. Үүнээс онцлох бүрэн эрхийг дурдвал

-Ус ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг тогтоох санал боловсруулах, мөрдүүлэх, хяналт тавих,

-Голын голдирлыг өөрчлөх, урсцад тохируулга хийх, шилжүүлэн ашиглах, усны барилга байгууламж барих, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд дүгнэлт гаргах

-Ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох гэх мэт бүрэн эрхүүдтэй байна. Түүнчлэн Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хуулиар эрх олгосон бол захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих болон агентлагийн даргын бүрэн эрхэд хамаарах 11 төрлийн эрхтэй байна.

Байгууллагын харьяалал[засварлах | кодоор засварлах]

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн” гэж зааснаар Засгийн газрын шууд харьяаны байгууллага болох бөгөөд Усны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 161.1-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ажиллана” гэснээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын дэргэдэх байгууллага болж, сайдаас усны талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, чиг үүргийг хариуцан гүйцэтгэх байгууллага болж байна.

Байгууллагын үндсэн чиг үүрэг[засварлах | кодоор засварлах]

Усны газрын чиг үүргийг олон хууль тогтоомжуудаар зохицуулж өгсөн байдаг боловч үндсэн чиг үүрэг буюу улсын хэмжээнд усны талаар авч хэрэгжүүлэх чиг үүргүүдийг нь Усны тухай хуулийн 4.7, 6.1, 7.4, 161, 17.1.4, 18.1.5, 24.2, 28.4, 28.7, 28,15 дугаар зүйлүүдэд зааж өгчээ.

Бүтэц зохион байгуулалт[засварлах | кодоор засварлах]

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/561 дүгээр тушаалаар Усны газрын бүтцийг батлан Газрын дарга, дэд дарга, Удирдлага, санхүүгийн хэлтэс, Ус ашиглалтын хэлтэс, Усны нөөцийн хэлтэс, Усны хяналт шинжилгээний хэлтэс гэсэн 4 хэлтэстэй байхаар тогтоож, газрын даргын дэргэд орон тооны бус шинжлэх ухаан, техникийн зөвлөл байгуулахаар заасан байна. Харин 2022 оны Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор дэд даргын орон тоо хасагджээ.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

http://www.water.gov.mn

  1. Урсан өнгөрөх он жилүүд. Сэлэнгэ пресс. 2018. p. 10.