Jump to content

Уст давхарга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Уст давхарга гэдэг нь ус нэвчдэг, хагарсан чулуулаг, эсхүл нягтраагүй материалаас (хайрга, элс, ангархай) бүрдсэн ус агуулсан материалын газар доорх давхарга юм. Усны давхарга нь шинж чанараараа маш их ялгаатай байдаг. Уст давхарга дахь усны урсгалын судалгаа, уст давхаргын шинж чанарыг гидрогеологи гэж нэрлэдэг. Холбогдох нэр томьёо нь уст давхаргын дагуу бага нэвчилттэй давхарга болох aquitard болон (эсвэл aquifuge) нь уст давхаргын доор эсвэл бүрхсэн хатуу ус үл нэвтрэх хэсэг бөгөөд даралт нь хязгаарлагдмал уст давхарга үүсэхэд хүргэдэг. Усны давхаргын ангилал нь: Ханасан[1] ба ханаагүй[2]; уст давхарга[3] эсвэл усан давхарга[4]; хязгаарлагдмал[5] ба хязгаарлагдмал бус[6] ; изотроп[7] ба изотроп бус[8] ; сүвэрхэг[9], карст[10] эсвэл хугарал[11]; хил дамнасан уст давхарга[12].


Хүмүүс, усны давхаргаас гүний усыг худаг руу урсгах замаар усыг тогтвортой хурааж авах боломжтой. Энэхүү гүний ус олборлох арга нь олон бүс нутгийн цэвэр усны гол эх үүсвэр боловч хэт таталт (газар доорхи усыг уст давхаргын тэнцвэрт өгөөжөөс хэтрүүлэн олборлох), газрын доорхи устай холбоотой хөрсний суулт, гүний усны давсжилт, бохирдол зэрэг олон бэрхшээлийг дагуулдаг.

  1. satured
  2. unsatured
  3. aquifers
  4. aquitards
  5. confined
  6. unconfined
  7. isotropic
  8. unisotropic
  9. porous
  10. karst
  11. fractured
  12. transboundary aquifer