Jump to content

Уул уурхайн аврах алба

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Уул уурхайн аврах алба нь 1951 Монголд байгуулагдсан. Уул уурхайн аврах алба нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр уул уурхайн бүтээгдэхүүн болон газрын тос, байгалийн хий олборлох, боловсруулах үйлдвэрүүд, ажлын байр нь хортой хий, тоосны тэсрэх аюултай аж ахуйн нэгж байгууллагуудад гарч болох аливаа аваарь ослоос урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх, сургалт зохион байгуулах, аюулгүй ажиллагааны байдалд мэргэжлийн хяналт тавьж холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, ослын үр дагаварыг шуурхай арилгах мэргэжлийн ганц байгууллага юм. Одоо тус алба 1 салаа, 4 тасаг, эмнэлэг, хими лаборатори, баг аппаратур, канат шалгах станц, явуулын аврах тасаг, сургалт мэдээллийн төвтэйгээр нийт 50 гаруй ажилтан албан хаагчидтайгаар ажиллаж, гэнэтийн аваарь осол, гамшигийн үед хүний амь нас, өмч хөрөнгийг авран хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Тус алба нь орчин үеийн амь хамгаалах баг, аюулгүй ажиллагааны төрөл бүрийн хэмжих, шалгах багаж, аврах ажлын тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. 1981 онд Олон улсын Аврах албаны гишүүнээр элсэн орж олон улсын хамтын ажиллагаанд оролцон, дэлхийн 14 улстай харилцаатай ажиллаж, ОХУ-ын Уулын цэрэгжүүлсэн аврах ангитай шууд харилцаатай ажиллаж байна. Уул уурхайн аврах албаны аврагч албан хаагчид нь байнгын мэргэжлийн сургалтанд хамрагдан бэлэн байдалд байж багаж тоног төхөөрөмжтэй харьцах болон биеийн хүчний бэлтгэл сургуулилтыг тогтмол явуулдаг.