Jump to content

Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөнд дараах асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгасан байна. Үүнд:

• Нөхөн сэргээлт хийх талбайн хог хаягдал, овор хэмжээ ихтэй том чулуулгийг цэвэрлэж, зайлуулах.

• Ухсан газарт дүүргэлт хийх, хэлбэршүүлэх, тэгшлэх.

• Овоолгуудыг тэгшлэх, хэлбэршүүлэх.

• Ашигт малтмалын баяжуулах, боловсруулах үйлдвэрт ашигласан химийн хорт бодис агуулсан хаягдлыг саармагжуулах, хоргүйжүүлэх.

• Химийн бодис, түүний үлдэгдэл болон хорт бодис агуулсан хаягдлыг зохих журмын дагуу устгах.

• Уурхайн үйл ажиллагаанд өртөж, эвдэрсэн газрыг цаашид аж ахуйн тусгай зориулалтаар ашиглах боломжтойгоор техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, түүнд шаардагдах хөрөнгө зардлыг иж бүрэн төлөвлөх.

• Нөхөн сэргээлт хийх явцад тухайн газрын үнэ цэнэ бүхий онцлог шинж чанар /түүх, соёлын дурсгалт зүйлс, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг г.м./-ыг хадгалан үлдээх.

• Уурхайн үйл ажиллагааны явцад бий болсон барилга байгууламж, дэд бүтэц, техник тоног төхөөрөмжийг цаашид аль болох үр ашигтайгаар ашиглах шийдлийг зөв тодорхойлж хэрэгжүүлэх.

• Уурхайг хааснаас үүдэн гарах нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг урьдчилан төлөвлөж хэрэгжүүлэх.

• Уурхайн хаалтын дараа тэнд ажиллаж байсан ажиллагсдыг шинээр ажлын байртай болоход нь туслах, сургалтад хамруулах,тэднийг шинэ газар руу нүүлгэн шилжүүлэх ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулах.

• Төсөл хэрэгжүүлэгч нь уурхайн хаалтыг бүрэн хийсний дараа уг газрыг аж ахуйн бусад зориулалтаар ашиглахад үр өгөөжтэй, тогтвортой байхаар нөхөн сэргээж үлдээх.

• Уурхайг хааснаас хойш нөхөн сэргээлт хийсэн газарт урт хугацаанд хийх хяналт - шинжилгээний ажлыг нарийвчлан төлөвлөж, түүнд шаардагдах хөрөнгө зардлыг тухайн орон нутгийн тусгай дансанд байршуулах.

• Төсөл хэрэгжүүлэгч нь уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн дуусгасны дараа байгаль орчны аудитын дүгнэлт болон аймаг, нийслэлийн Байгаль орчны албаны дүгнэлт гаргуулж, тухайн орон нутгийн холбогдох байгууллагад зохих журмын дагуу хүлээлгэн өгөх зэрэг болно.

Уурхайн нөхөн сэргээлт бол хаалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх үндсэн ажлуудын нэг бөгөөд зарим уурхай олборлолт эхэлсэн жилээс нөхөн сэргээлтийг хэрэгжүүлж эхэлдэг.