Уур амьсгалын бүс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Уур амьсгалын бүсүүд

Уур амьсгалын бүс - Дэлхий дээр дулаан, сэрүүн, хүйтэн гэсэн уур амьсгалын үндсэн 3 бүс байдаг. Дэлхийн янз бүрийн өнцөгт орших нутаг орны байгалийн байдал ялгаатай. Байгалийн бүрэлдэхүүн хэсгүүд хоорондоо байнгын холбоо харилцаанд орших бөгөөд энэ нь газар бүр өөр өөр. Үүний үр дүнд байгалийн бүс бүрэлдэн тогтоно. Байгалийн бүсийн ялгаа үүсэхэд анхдагч хүчин зүйл нь уур амьсгал юм. Ямар уур амьсгалтай байхаас хамааран дэлхий дээр хөрс, ургамал, амьтны ялгаа бий болжээ.