Уур амьсгалын хэлбэлзэл ба өөрчлөлт

Агаар мандал

Уур амьсгалын хэлбэлзэл нь цаг агаарын тусдаа үзэгдэлүүдээс удаан үргэлжилдэг бүх уур амьсгалын хувилбаруудыг хамардаг бол, уур амьсгалын өөрчлөлт гэх хэллэг нь зөвхөн олон арван жил болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилсэн цаг агаарын хэлбэлзлийг хэлнэ. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн түүхийн аль ч цаг үед тохиолдож болох ч, энэ нэр томьёо нь өдгөө орчин үеийн уур амьсгалын өөрчлөлтийг тодорхойлход түгээмэл хэрэглэгддэг болоод байгаа ба үүнийг ихэвчлэн дэлхийн дулаарал гэж нэрлэдэг. Аж үйлдвэрчлэлийн хувьсгалаас хойш дэлхийн уур амьсгалд хүний үйл ажиллагаа улам ихээр нөлөөлж байна.

Уур амьсгалын систем нь бараг бүх энергээ нарнаас авч, сансар огторгуй руу энергээ цацдаг. Орж гарч буй энергийн тэнцвэрт байдал ба цаг уурын системээр дамжин өнгөрөх энергийг дэлхийн энергийн төсөв гэж нэрлэдэг. Дэлхий рүү орж буй энерги алдагдаж байгаа энергээс их байвал дэлхийн энергийн төсөв эерэг болж, цаг уурын cистем дулаардаг. Хэрэв илүү энерги алдагдвал энергийн төсөв сөрөг рүү орж, дэлхий хүйтэрдэг.

Дэлхийн цаг уурын системээр дамжин өнгөрөх энерги нь газарзүйн цар хүрээ, цаг хугацааны хувьд харилцан адилгүй цаг агаарт тусгагдан илэрхийлэгддэг.