Файл:Санхүү эдийн засгийн дээд сургууль.png

Page contents not supported in other languages.

Эх файл(930 × 524 пиксел, файлын хэмжээ: 847 КБ, MIME төрөл: image/png)

Энэ файл нь Wikimedia Commons-нх бөгөөд бусад төслүүд үүнийг хэрэглэх боломжтой. Доор файлын тайлбарын хуудсан дээрх тайлбарыг оруулсан байгаа:

Товч агуулга

Тайлбар
Монгол: Намын их хурлын шийдвэрийн дагуу Засгийн газраас 1924 оны Зургадугаар сард САнгийн яамны дэргэд 40 сурагч, 2 багштайгаар “Гаалийн нягтлан бодохын түр сургууль” нэртэйгээр байгуулагдсан нь С.Довчингийн нэрэмжит өнөөгийн Санхүү эдийн засгийн дээд сургуулийн үндэс суурь тавигдсан юм. Гаалийн түр сургууль ийнхүү байгуулагдсан нь САнхүү, БАнк, Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, талаар Ардын Засгийн газраас авсан анхны арга хэмжээ бөгөөд энэ үеэс санхүү, бүртгэлийн албаны боловсон хүчний бодлогын асуудал тавигдаж эхэлсэн юм. 1926 онд нягтлан бодох бүртгэлийг сайжруулах шаардлага үүсч тус сургуулийг “Нягтлан бодох бүртгэлийн түр сургууль” болгон өргөтгөж зургаан сарын хугацаатайгаар хичээллүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байжээ. 1929-1930 оны хичээлийн жилд Нягтлан бодох бдүртгэлийн жинхэнэ сургууль болж анхны захирлаар Д. Дэнсмаа 1929 онд сонгогдон ажиллажээ.

1936 онд Монгол орны гадаад дотоод байдал, ээдрээ түвэгтэй үед улс орны эдийн засгийг хөгжүүлж, санхүү бүртгэлийг боловсронгуй болгон эдийн засгийн шинэ тогтолцоог шинжлэх ухааны үндэстэй бүрдүүлж, төлөвшүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, үндэсний банк санхүү зээлийн системийг байгуулж, улсын сан хөрөнгийг арвижуулах, мөнгөний шинэчлэлийг хийж, эдийн засгийн удирдлагыг улсын гарт төвлөрүүлэхэд гарамгай хувь нэмэр оруулсан гэж үзээд С. Довчингийн нэрэмжит болгон зарласан. 1938 онд Ю.Цэдэнбал хичээлийн эрхлэгчээр ажиллаж эхэлсэн.

1946 оны Наймдугаар сарын есний өдөр “Санхүүгийн техникум” нэрийг ”Санхүү эдийн засгийн техникум” болгон өөрчилж суралцах хугацааг 3 жил болгон нэмсэн. 1947-1948 оны хичээлийн жилд долдугаар анги дүүргэсэн зохих шалгалтыг өгсөн хүмүүсийг элсүүлж төсвийн байцаагч, албан татварын байцаагч, монгол банкны нягтлан бодогч, санхүү ба төсөвт байгууллагын нягтлан бодогч, зээлийн мэргэжилтэн, үйлдвэр хөдөө аж ахуйн нягтлан бодох зэрэг мэргэжлийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж эхлэв. 1949 онд санхүүгийн ажилтан, шинэ хүчнийг төрүүлэх ажилд идэвх санаачлагатай оролцсоныг үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугын одонгоор шагнаж байв. 1960 он гэхэд сурагчдын тоо 1000 давж 60 гаруй багштай болоод байв. 1963 онд САнгийн яамны сайд асан Б.Дүгэрсүрэнгийн шийдвэрээр “Тээврийн нягтлан бодох”-ын ангийг нээсэн. 1974 оноос эхлэн Сүхбаатарын нэрэмжит стипендийг олгож эхлэв. 1971-1972 хичээлийн жил 10-р анги төгссөн төгсөгчдийг элсүүлдэг болов. Үүний дагуу сургалтын програмд өөрчлөлт орж ерөнхий эрдмийн ихэнх хичээлийг орохгүй болгож төлөвлөгөөнд дээд математик, түүх, нийгэм судлал, биеийн тамир, орос хэлний хичээлүүдийг ордог болов. 1984 онд техникумын барилгыг барих явцад суурь тавилтанд алдаа гарч 1987 онд бүрэн баригдаж дууссан байна. 1991 онд Эдийн засгий коллеж болж өөрчлөгдөн Р.Амаржаргал захирлаар томилогдсон байна. 1991 оноос багш болон оюутан тангараг өргөдөл болов. Багшийн тангараг: Монгол улсынхаа өмнө багшийн нэрээр хүлээж авсан их үүрэг, их хариуцлагаа хоёргүй сэтгэлээр хичээн мөрдөж, шавийн эрдэм багшаасаа гарахыг марталгүй зүтгэж, эх орноо арван эрдмийн орд мэт баян тансагаар хөгжүүлэн дэвшүүлэх үйлсэд хүчээ өргөхөө тангараглая. Оюутны тангараг: Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэн дэвшүүлэх үйлсэд бие сэтгэлээ бэлдэхийн учир эрдэм мэдлэгт шамдангуй, багшид хичээнгүй, сургуульдаа үнэнч явахаа тангараглая. 1993 оноос англи хэлний сургалтыг түлхүү орж төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж эхлэв. 1995 онд Англи-Монголын түншийн клуб нээн ажиллуулсан. Коллежийн уриа: “Эрхэм баян эрдэм” бөгөөд энэ нь эд агуурс цуглуулж хурааснаар баян чинээлэг болохгүй эрдэм ном сурч, түүнийг амьдрал ахуйдаа бүтээлчээр хэрэглэж чаддаг хүн нь баян хүн гэдгийг илэрхийлсэн. Коллежийн бэлгэ тэмдэг: Монгол гэрийн хэлбэрийг бэлгэдэж дүрсэлсэн шар өнгийн хүрээн дотор хөх цэнхэр өнгийн дэвсгэр бадамлан асах галын дөлөнд суулгасан “Чандмань эрдэнэ”. Энэхүү бэлгэ тэмдгийг тугны чанх голд байрлуулна. 1996 онд , 1999 онд “Санхүү эдийн засгийн дээд сургууль” болгон өөрчилж, 1997 Р.Амаржаргал ТУЗ-н дарга , 1999 онд Ж.Батхуяг захирлаар томилогдон тус тус ажилласан. 1999 онд эрэлт хэрэгцээтэй байгаа ажил мэргэжил дээр үндэслэн хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгосон. 2003 онд 2 үе шаттай стратеги төлөвлөгөө боловсруулж дотоод судалгаа хөгжүүлэлтийн алба, оюутны ажил эрхлэлтийн алба, оюунтанд зөвлөгөө өгөх төв, олон улсын хөтөлбөр, оюутан солилцооны алба, мэдээллийн системийн менежмэнт, олон улс, бизнес судлал зэрэг шинэ мэргэжил нээх, Хойд Америк, ОХУ нэр хүнд бүхий сургууль, академитай хамтарсан хөтөлбөр нээж олон улсын хамтарсан MBA хөтөлбөрийг өргөтгөх, багш нарыг хөгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах зэрэг чухал асуудлыг стратегидаа тусгасан. 2007 оны сүүл үед оюутанд үзүүлэх үйлчилгээг зохион байгуулах, хяналтыг сайжруулах үүднээс “Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюунтан-2010” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрт Сургалт судалгааны хүрээнд оюутанд ажил хэрэгч, ёс зүйн төлөвшил олгох, оюутныг мэргэжлийн ажилд бэлтгэж хөгжүүлэх зэрэг чиглэлүүд тусгагдсан. СЭЗДС нь бакалавр, магистр, докторын зэрэгтэй үрчин үеийн санхүү бүртгэл, банк, бизнес, эдийн засгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж байна. Жилд 3000 гаруй оюутныг сургаж, түүний 900 төгсөж байна. 2008 оноос эхлэн 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн юм. ACSBP-н гишүүн болж 2012-05-01 ны өдрийн шийдвэрээр Бизнесийн эдийн засаг /BS/, Мэдээллийн системийн менежмэнд /BS/, Нягтлан бодох бүртгэл /BBA/, Банкны менежмэнт /BBA/, Маркетингийн менежмэнт /BBA/, Санхүүгий менежмэнт /MBA/, Бакалаврын хөтөлбөрүүд, Бизнесийн удирдлагын магистрын нягтлан бодох бүртгэл /MBA/, Бизнесийн менежмэнт /MBA/, Санхүүгийн менежмэнт /MBA/ хөтөлбөрүүд Монгол улсын их дээд сургуулиудаас анхдагч болон Олон улсад магадлан итгэмжлэгдсэн. 2009-2010 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэлийн стандартуудыг хичээлд хэрэгжүүлж эхэлсэн.

БНХАУ-ын Далианы их сургуультай хамтарсан бакалаврын түвшингийн 2+2 хөтөлбөрийг “Бизнесийн менежмэнт” мэргэжлээр анх 2006 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2010, 2012, 2013 онуудад тус бүр 13 оюутан төгсөгсөн. 2007 онд БНСУ-ын Хандоны Глобал их сургуультай 2+2 хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 2002 онд номын сангийн LI4U програм суулгуулан фондын бүх номыг шивж оруулан үйлчилж байна. Номын сан нь 1200 квм талбайд 328 суудал бүхий 7 танхимтай 16508 төрлийн 50891 ширхэг номтой.
Огноо
Эх үүсвэр “Өсөж өнөржин Өөдлөн дэлгэрсэн ерэн жил“ ном
Зохиогч Ж.Нямсүрэн

Лиценз

w:en:Creative Commons
хамаарал адилхан хуваалцах
This file is licensed under the Creative Commons Attribution-Share Alike 4.0 International license.
Та чөлөөтэй:
  • хуваалцах – бүтээлийг хуулбарлах, түгээх, дамжуулах
  • ремикс хийх – ажлыг тохируулах
Дараах нөхцөлд:
  • хамаарал – Та зохих кредитийг өгч, лицензийн холбоосыг өгч, өөрчлөлт оруулсан эсэхийг зааж өгөх ёстой. Та үүнийг ямар ч боломжийн аргаар хийж болно, гэхдээ лиценз олгогч таныг эсвэл таны хэрэглээг зөвшөөрөхгүй.
  • адилхан хуваалцах – Хэрэв та материалыг дахин найруулах, хувиргах эсвэл бүтээх юм бол same or compatible license-ийн дагуу өөрийн хувь нэмрийг эх хувьтай нь түгээх ёстой.

Captions

Санхүү эдийн засгийн их сургууль

Items portrayed in this file

depicts англи

copyright status англи

copyrighted англи

5 Арванхоёрдугаар сар 2022

MIME type англи

image/png

Файлын түүх

Огноо/цаг дээр дарж тухайн үеийнх нь файлын байдлыг харна уу.

Огноо/ЦагЖижиг зурагХэмжээХэрэглэгчТайлбар
одоогийн12:53, 5 Арванхоёрдугаар сар 202212:53, 5 Арванхоёрдугаар сар 2022-н байдлаарх хувилбарын жижиг хувилбар930 × 524 (847 КБ)EnereeeUploaded a work by unknown from https://network.mn/product/678 with UploadWizard

Дараахь хуудсууд уг файлтай холбогдсон байна:

Зургийн тухай мэдээлэл