Файл сервер
Файл сервер систем нь клиент компьютер (хэрэглэгч) шинээр файл бий болгох, үүсгэсэн файлыг унших, шинэчлэх болон устгах боломжийг файл системийн интерфейсээр хангаж өгдөг. FTP болон HTTP гэх мэт протокол ашиглан клиент компьютер нь өөрийн хандах эрхийн хүрээн дэх хязлаарлалтайгаар файлуудад ханддаг. Сервер нь өндөр хүчин чадалтай үйлдлийн систем шаардагдах ба энэ нь хэрэглэгчдэд нэг дор олноор үйлчлүүлэхэд хангалттай хүчин чадалтай байх хэрэгтэй нөгөө талаас найдвартай байх шаардлагатай. Сервер нь серверийн програмуудыг суулгасан байнгын асаалттай компьютер дээр байрлах бөгөөд тухайн компьютер нь IP хаягтай байх ба түүнийг нь домэйн нэртэй холбосноор тухайн вэбсайтыг үзэх боломжтой болдог.
Бүх файлуудыг нэгдсэн сервэрүүд дээр хадгалж, хэрэглэгчид өөрийн эрхийн хүрээн дэх файлуудад хандах боломжтой байдаг. Тус файлуудад эрх бүхий хэрэглэгч, админууд хандах болон тус файлд бичих эрхтэй байна. Мэдээж хэрэглээний онцлог гэх мэт зүйлсээс нь хамааруулан зөвхөн өөрөө хандах боломжтойгоор ч файлийг байршуулж болох юм.
Хэрэглэгчид өөрийн эрхийн хүрээнд уг сервэр лүү вэб хөтөчөөр дамжиж, файлийг устгах,бичих,үүсгэх гэх мэт бүхий л үйлдлүүдийг өөрийн эрхийн хүрээнд тус сервэр дээрхи файлуудад гүйцэтгэх боложмтой юм.
Жишээ
[засварлах | кодоор засварлах]FTP
[засварлах | кодоор засварлах]File Transfer Protocol буюу Файл Дамжуулах Протокол (FTP) нь хэрэглэгчдэд FTP серверээс файлыг авах болон тавих хялбар замыг бий болгодог ба FreeBSD үндсэн систем дотроо FTP сервер програм ftpd-г агуулж байдаг. Энэ нь FreeBSD дээр FTP серверийг босгох, удирдах ажлыг төвөггүй болгодог.
NFS, SMB
[засварлах | кодоор засварлах]Нэг сүлжээнд байгаа хэрэглэгчид өөрсдийн файлуудыг хуваалцах боломжтой. Сүлжээнд ингэж ажиллах боломжийг Unix төрлийн үйлдлийн систем дээр NFS, харин Windows төрлийн үйлдлийн системд SMB/CIFS буюу SAMBA протоколууд тус тус олгодог. Үүнийг ашигласнаар өргөн хэрэглэгддэг өгөгдлийг нэгтгэн нэг машин дээр байрлуулж, түүнд алсаас хандах боломжтой болсноор дотоод машинууд илүү бага диск хэрэглэх болно, хэрэглэгчийн хувьд сүлжээнд байгаа машин бүр дээр тус тусдаа гэрийн сантай байх шаардлагагүй болно. Гэрийн санг нэг удаа NFS сервер дээр үүсгээд түүнийгээ сүлжээгээр дамжин хэрэглэх боломжтой гэх мэт давуу талуудтай.
Network File System буюу Сүлжээний Файлын Систем буюу NFS нь сүлжээний орчинд файл болон санг бусадтай хуваалцах боломжийг олгодог. NFS-г хэрэглэн, хэрэглэгчид болон программууд алслагдсан систем рүү дотоод файл руу хандаж байгаатай адилаар хандах боломжтой.
Samba бол Microsoft® Windows® харилцагчдад файл болон хэвлэх үйлчилгээг үзүүлдэг, өргөн хэрэглэгддэг нээлттэй эхийн программ хангамжийн багц юм.
Ажиллах зарчим
[засварлах | кодоор засварлах]Клиент компьютер нь мэдээллийг авах хүсэлтээ уг компьютер руугаа илгээж server гэгдэх компьютер нь өгөгдөл программаа хянана.
Клиент программ
[засварлах | кодоор засварлах]- Хэрэглэгчийн хүсэж байгаа мэдээллийг сервер рүү дамжуулна
- Дамжуулж байгаа мэдээллийг сервер ойлгох формат руу хувиргах
- Серверт байгаа мэдээллийг хэрэглэгч уншиж чадахаар хувиргах хэрэгтэй
Сервер программ
[засварлах | кодоор засварлах]- Клиентээс ирж байгаа хүсэлтийг хүлээн авч боловсруулдаг
- Клиентийн хүсэж байгаа мэдээллийг түүн рүү илгээх үүрэгтэй
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Operating System Concepts, Seventh Edition