Jump to content

Фантомас

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Фантомас нь Францын гэмт хэргийн тухай цуврал — Марсел Аллен, Пиерре Суивестре нарын бүтээл. 1911 оноос хойш тэд нийт 32 зохиол бичсэн ба Суивестрег таалал төгссөний дараа Аллен ганцаараа 11 зохиол бичжээ. Түүний дүр дээр суурилан олон кино, комик номуудын дүрүүдийг бүтээсэн байна. Түүний дүр нь хуучин Готик зохиолуудыг халан орчин үеийн цуврал алуурчны дүрийг шинээр буй болгосон юм.[1]

Фантомас нь хамгийн анхны садист хэлбэрээр хүн хороох дуртай дүр байв. Тэр бол хэрцгий, ямар ч өршөөл үзүүлдэггүй, хэнд ч сайнаар ханддагүй өөрийн хүүхдүүддээ ч ялгаагүй нэгэн юм. Мөн тэр зүсээ хувиргах мэргэжилтэн ба үргэлж төсөөлж байгаагүй дүрээр гарч ирдэг. Ихэнх нь түүний хороосон хүмүүс байдаг. Гэмт хэрэг үйлдэхдээ үргэлж хачирхалтай, үнэмшмээргүй зүйлс /тахалтай харх, аварга том могой, элсээр дүүргэсэн өрөө гэх мэт/-ийг ашигладаг.

Фантомасын тухай зүйлс бараг байхгүй. Англи юм уу Франц гаралтай бас 1867 онд төрсөн гэсэн мэдээлэл байдаг. Фантомасын зохиолууд, цуврал кинонууд нь Францын хамгийн шилдэг бүтээлүүдийн нэгээр тооцогддог. Мөн Кинонууд нь хуучин ЗХУ-д маш их алдартай. Монгол улсад ч мөн бараг хүн бүр мэдэх билээ.

Аллен, Суивестре

[засварлах | кодоор засварлах]
  • 1. Fantômas
  • 2. Juve contre Fantômas
  • 3. Le Mort qui Tue
  • 4. L'Agent Secret
  • 5. Un Roi Prisonnier de Fantômas
  • 6. Le Policier Apache
  • 7. Le Pendu de Londres
  • 8. La Fille de Fantômas
  • 9. Le Fiacre de Nuit
  • 10. La Main Coupée
  • 11. L'Arrestation de Fantômas
  • 13. La Livrée du Crime
  • 14. La Mort de Juve
  • 15. L'Evadée de Saint-Lazare
  • 16. La Disparition de Fandor
  • 17. Le Mariage de Fantômas
  • 18. L'Assassin de Lady Beltham
  • 19. La Guêpe Rouge
  • 20. Les Souliers du Mort
  • 21. Le Train Perdu
  • 22. Les Amours d'un Prince
  • 23. Le Bouquet Tragique
  • 24. Le Jockey Masqué
  • 25. Le Cercueil Vide
  • 26. Le Faiseur de Reines
  • 27. Le Cadavre Géant
  • 28. Le Voleur d'Or
  • 29. La Série Rouge
  • 30. L'Hôtel du Crime
  • 31. La Cravate de Chanvre
  • 32. La Fin de Fantômas
  • 33. Fantômas est-il ressuscité?
  • 34. Fantômas, Roi des Recéleurs
  • 35. Fantômas en Danger
  • 36. Fantômas prend sa Revanche
  • 37. Fantômas Attaque Fandor
  • 38. Si c'était Fantômas?
  • 39. Oui, c'est Fantômas!
  • 40. Fantômas Joue et Gagne
  • 41. Fantômas Rencontre l'Amour
  • 42. Fantômas Vole des Blondes
  • 43. Fantômas Mène le Bal
  • 1. Fantômas (1913)
  • 2. Juve Contre Fantômas (1913)
  • 3. Le Mort Qui Tue (1913)
  • 4. Fantômas contre Fantômas (1914)
  • 5. Le Faux Magistrat (1914)

Дуугуй киноны найруулагч Лоуйс Феуйлладе Фантомасын таван цуврал ангийг хийсэн. Фантомасд Рене Наварре, Юве-д Бреон, Фандорд Мелшиор, Белтхамд Рене Зарл нар тогложээ. Эдгээр цувралууд дуугуй киноны сонгодог бүтээл хэмээн тооцогддог. 1920-оод онд Америкчууд 20 ангитай цуврал хийсэн боловч Францыхаа хаана ч хүрсэнгүй.

  • 6. Фантомас (1932) Паул Фейос найруулан Жеан Галланд Фантомасын дүрд
  • 7. Фантомас (1946) Жеан Саша найруулан Марсел Херранд Фантомасын дүрд
  • 8. Фантомас Фантомасын эсрэг (1948) Роберт Верней найруулан Майрисе Тейнас Фантомасын дүрдЖеан Мариас Фантомасын дүрд
  • 9 . Фантомас (1964) Андре Хюнебеллегийн найруулсан гурван киноны эхний анги юм. Гурван ангид Жеан Мариас Фантомас, Фандор хоёрын дүрд, Лоуйс дэ Фунес Ювегийн дүрд тогложээ. Энэ гурван кино нь зохиол болон өмнөх кинонуудаас бүгдээс нь илүү гэрэл гэгээтэй болсон ба нисдэг машин зэрэг Бондын цувралуудтай төстэй зүйлс гардаг.
  • 10. Fantômas se déchaîne (1965)
  • 11. Fantômas contre Scotland Yard (1966)

Телевизийн цуврал

[засварлах | кодоор засварлах]

90 минутын урттай 4 цувралд 1980 оноос эхлэн Хелмет Бергер Фантомасд, Жакью Дюфилно Ювед, Гэйл Ханникат хадагтай Белтамын дүрд тогложээ.

  • Fantômas contre les Nains. Долоо хоног бүрийн цувралыг Марсел Аллен бичиж, Сантини зуран Гаврошд нийтэлдэг байж. Эдгээр цуврал нь хяналт, шалгалтын улмаас удалгүй зогссон.
  • 1957 оны 11 сараас 1958 оны 3 сар хүртэл Опера Мундид эхний хоёр зохиолыг 192 хэсэг болгон өдөр тутам нийтэлж байж.
  • Долоо хоног бүрийн Фантомас дахин гарж эхэлсэн ба энэ удаад мөн Опера Мунди хэвлэн, Агнес Жуйллоти зохиолыг бичин, Жакью Тайллефр зургыг нь зуржээ.
  • Хамгийн сүүлчийн цувралыг Л.Деллисе бичиж, Клауд Лавердюр зуран Белгийн компани хэвлэжээ.

1970-аад онд Мексикийн хэвлэлийн компани Эдиториал Новаро Fantomas La Amenaza Elegante комик номуудыг гаргасан нь Латин Америкт маш алдартай болсон юм. Жинхэнэ зохиолыг дахин бичиж, дүрүүдийг өөрчилсөн байв. Зохиогчийн эрхийг албан ёсоор авсан эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байдаг.

  1. "Фантомас (Baabarpedia)". Internet Archive. 2008-07-26. Эх сурвалжаас архивласан огноо 2008-07-26. Татаж авсан: 2022-10-29.{{cite web}}: CS1 maint: bot: original URL status unknown (link)
  2. "Фантомас (Baabarpedia)". Internet Archive. 2008-07-26. Эх сурвалжаас архивласан огноо 2008-07-26. Татаж авсан: 2022-10-29.{{cite web}}: CS1 maint: bot: original URL status unknown (link)