Фараон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Фараон нь Эртний Египетийн хаан юм. Энэ үг нь анх хааных нь ордныг зааж байсан боловч сүүлд хааныг заахаар болж хувирчээ. Эртний Египетчүүд фараоныг Хорус бурханы биелэл гэж үздэг байв. Ариун Библийн Эхлэл болон Гэтлэл номноос эртний Египетийн түүхийг тодорхой харж болно.