Фердинанд Вербист

Фердинанд Вербист нь католик шашны санваартан, одон судлаач, зохион бүтээгч юм.

Фердинанд Вербист нь Ромын Папын лүндэнгээр дорно зүгт шашин дэлгэрүүлэхээр томилогдож Манж Чин гүрэнд ирж Энх Амгалан хааны ордонд амьдрах болжээ.

Фердинанд Вербист хятад болон манж хүмүүст католик шашин дэлгэрүүлэхийн хамт шинжлэх ухааны хичээл зааж байсан соён гэгээрүүлэгч юм. Католик санваартан Фердинанд Вербист дэлхий түүхэнд анхны уурын хөдөлгүүрт тэргийг зохион бүтээсэн нь орчин үеийн автомашины үүсэн хөгжих үндсийг тавьжээ.