Физик эмчилгээ

Байгалийн болон зохиомлоор гаргаж авсан физик хүчин зүйлүүдийн организмд үйлчлэх механизмыг судалж, энэ үр дүнгээ эмчилгээнд болон өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхөн сэргээх зорилгоор ашигладаг, анагаах ухааны нэг салбар нь физик эмчилгээ юм.

Эмчилгээний хүчин зүйл[засварлах | кодоор засварлах]

Эмчилгээний хүчин зүйлийг дотор нь байгалийн болон зохиомол гэж 2 ангилдаг.

Зохиомол гэдэг нь:

  • Цахилгаан эмчилгээ
  • Соронзон эмчилгээ
  • Гэрэл эмчилгээ
  • Механик эмчилгээ
  • Дулаан эмчилгээ
  • Усан эмчилгээ
  • Цацрагийн эмчилгээ

Байгалийн физик хүчин зүйл:

  • Цаг уурын эмчилгээ
  • Рашаан эмчилгээ
  • Шавар эмчилгээ

Эмчилгээний хүчин зүйлийн шинж чанараас хамааран дараах байдлаар хуваана:

  • Тогтмол цахилгаан гүйдлийн эмчилгээ (гальвани болон эмийн электрофероз)
  • Импульс гүйдлийн эмчилгээ (цахилгаан стимуляц, диадинамик эмчилгээ)
  • Хувьсах гүйдлийн эмчилгээ
  • Цахилгаан ба соронзон орны эмчилгээ (хэт өндөр давтамжийн цахилгаан орны эмчилгээ, франклинизаци эмчилгээ)
  • Цахилгаан соронзон хэлбэлзлийн эмчилгээ (дециметр долгионы, сантиметр долгионы)
  • Гэрлийн эмчилгээ (үзэгдэх гэрлийн, инфра улаан цацрагийн, хэт ягаан цацрагийн, лазерийн эмчилгээ)
  • Механик хүчин зүйлийн эмчилгээ (ультра дуу, эмийн ультрафонофероз эмчилгээ)
  • Дулааны хүчин зүйлийн эмчилгээ (парафин, лав, шавар, крио эмчилгээ)

Шүдний ба шүдний бус гаралтай үрэвсэлт өвчнүүдийн үед физик эмчилгээ нь нянгийн эсрэг, үрэвсэл намдаах, биеийн хэт мэдрэгшлийг бууруулах, дархлааг идэвхжүүлэхийн зэрэгцээ өвдөлтийг багасгаж, нөхөн төлжилтийг сайжруулснаар эдгэрэлтийг дэмждэг.

Түгээмэл хэрэглэгддэг физик эмчилгээний төрлүүд[засварлах | кодоор засварлах]

Хэт авианы эмчилгээ[засварлах | кодоор засварлах]

Хүний сонсох боломжгүй өндөр давтамжтай авиаг хэт авиа гэж нэрлэдэг.

Хэт авианы эмчилгээний үед хэсэг гадаргын дулааныг нэмэгдүүлснээр өвдөлт намдаж, булчингийн чангарал суларч, бодисын солилцоо идэвхжин, нян устдаг. Хэт авианы эмчилгээнд 1-3mHz давтамжтай хэт авианы долгионыг хэрэглэдэг. Уг долгионы давтамж бага байх тусам эдийн гүн рүү, харин их байх тусам эдийн өнгөц хэсэгт үйлчилдэг.

Халуун жин[засварлах | кодоор засварлах]

Булчин чангарч, зангирч өвдөх үед хөдөлгөөн засал болон цахилгаан физик эмчилгээний зэрэгцээ халуун жин тавихад булчин суларч тайвшран, өвдөлт илүү хурдан намддаг.

Электрофероз[засварлах | кодоор засварлах]

Цахилгаан гүйдлийг ашиглан эмийн бодисыг биед, шүдэнд нэвчүүлэх арга юм. Ихэвчлэн эрдэсжүүлэх эмчилгээний үед ашиглана.