Фирдоуси
Хаким Абул-Касим Фирдауси Туси (Перс: حکیم ابوالقاسم فردوسی توسی) буюу Фирдоуси (935 – 1020) нь Персийн яруу найрагч байв.
Персийн түүхийн хаад болон баатарлаг дайчдын тухай дуулсан "Шахнаме" (Хаадын туульс) нь түүний алдарт бүтээлүүдийнх нь төлөөлөл юм. Энэхүү туулийг бичихийн тулд амьдралынхаа 30 жилийг зарцуулж 1009-1010 оны үед бичиж дуусгажээ. Арабын эзэнт улсад эзлэгдсэн Персийн ард түмэнд сэтгэл санааны дэмжлэг болох зорилготой бүтээгдсэн гэгддэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр Хорасан хэмээх Ираны нэгэн аймагт 935 онд төрсөн. Түүний эцэг нь баян газрын эзэн байжээ. Саманидын хааны үед ид оргил үе нь байсан гэгддэг. Саманидын хаант улс унасны дараа байгуулагдсан Газнавидын эзэнт гүрний үед тухайн үеийн султан Махмуд Газнид бараалхан өөрийнхөө бүтээлийг бэлэглэсэн боловч, султан амласан шан харамжаа бүрэн өгөөгүй байна. Фирдоуси мөнгөгүйрэн ядуурахын эрхэнд номоо нэгэн ядуу архины худалдаачинд заржээ. Тэрээр Газнигаас Түс рүү буцан хаанд зориулж шүлэг бичиж өөрийнхөө уур хилэнг илэрхийлж байв.
Султан уучлал эрэн өөрийнхөө элчийг шан харамжтайгаар илгээсэн боловч элчийг очиход Фирдоуси нь амьсгал хураагаад хэдхэн цаг болж байжээ. Султаны бэлгэнд авсан хөрөнгөөр түүний охин нь том гүүр бариулсан гэж зарим түүхийн сурвалжид дурьдсан байдаг.
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.