Форрест Гамп
| Форрест Гамп | |
|---|---|
| Найруулагч: | Роберт Земекис |
| Продюсер: | Венди Финерман Стив Тиш Чарльз Ньюйрт |
| Зохиол: | Винстон Грүүм (тууж) Эрик Рот |
| Дүрүүдэд: | Том Хэнкс Робин Врайт Гэри Синиз Майкелти Уильямсон Сэлли Филд |
| Хөгжмийн зохиолч: | Алан Сильвестри |
| Зураглаач: | Дон Бургесс |
| Эвлүүлэгч: | Артур Шмидт |
| Компани | Парамаунт Пикчерс |
| Нээлт: | 1994 оны 7 сарын 6 |
| Хугацаа: | 141 минут |
| Улс: | |
| Хэл: | Англи |
| Төсөв: | $55 сая |
| Орлого: | $677,387,716[1] |
Форрест Гамп (англи. Forrest Gump) нь 1986 онд Винстон Грүүмийн зохиосон ижил нэртэй туужаас сэдэвлэн Эрик Рот кино зохиолыг бичиж найруулагч Роберт Земекисийн бүтээж 1994 онд дэлгэцэнд гарсан инээдмийн драмын кино юм. Тус кино нь маш их амжилт олсон бөгөөд дэлхий даяар 677 сая гаруй америк долларын орлого олж, тухайн жилийн Хойд Америкийн хамгийн их орлого олсон киногоор шалгарч байв. Мөн Оскарын шагналын 13 төрөлд нэр дэвшиж, шилдэг кино, шилдэг визуал эффект, шилдэг найруулагч (Роберт Земекис), шилдэг эрэгтэй жүжигчин (Том Хэнкс) зэрэг 6 төрөлд Оскарын шагнал хүртжээ.
Америкийн Киноны Нийгэмлэг сүүлийн 100 жилийн шилдэг 100 киноны 71-д Форрест Гамп киног жагсаасан. Мөн киноны гол дүрийн хэлдэг "Mama always said life was like a box of chocolates. You never know what you're gonna get." (Ээж маань амьдрал яг л шоколадны хайрцаг шиг гэж үргэлж хэлдэг байсан. Чи түүнийг задлахаасаа өмнө дотор нь юу байгааг мэдэхгүй шүү дээ) хэмээх үгийг мөн тус нийгэмлэг сүүлийн 100 жилийн шилдэг 100 киноны эшлэлүүдийн 40-д оруулжээ.
Киноны гол зураг авалтыг 1993 оны 8-р сараас 12-р сар хүртэл голчлон Жоржиа, Хойд Каролина, Өмнөд Каролина мужуудад авсан байна. Хэнксийг тухайн үед нь буюу цаг үеийн орон зайд оруулж зураг авахад олон тооны видео эффектүүдийг ашигласан. Киноны дуунд кинонд дүрслэгдсэн янз бүрийн үеийг тусгасан ая дуунууд багтсан.
Дүрүүдэд
[засварлах | кодоор засварлах]- Том Хэнкс - Форрест Гамп
- Робин Врайт Пенн - Женни Карран Гамп
- Гэри Синиз - Дэн Тэйлор
- Майкелти Уильямсон - Бенжамин Бафорд "Бубба" Блү
- Сэлли Филд - Хатагтай Гамп
- Майкл Коннер Хамприс - Форрест Гампын бага нас
- Ханна Р.Холл - Женни Карраны бага нас
- Сэм Андерсон - Ханкок захирал
- Марго Мурер - Луйс
- Питер Добсон - Элвис Пресли
- Сиобан Фаллон Хоган - Дороти Харрис (автобусны жолооч)
- Сонни Шройер - Дасгалжуулагч Пол "Беар" Брайант
- Ричард Д'Алессандро - Абби Хоффман
- Жеффри Блэйк - Вэсли
- Халей Жоэл Осмент - Бага Форрест Гамп
- Дик Каветт өөрийнхөө дүрд
- Конор Кеннелли - Хар Ирвэс #1
- Гранд Л.Буш - Хар Ирвэс #2
- Тедди Лэйн Жуниор - Хар Ирвэс #3
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Форрест Гамп (1994)". Box Office Mojo. Татаж авсан: 5 сарын 31.
{{cite web}}: Check date values in:|accessdate=(help); Unknown parameter|accessyear=ignored (|access-date=suggested) (help)