Фотовольтын үйлчлэл
Фотовольтын үйлчлэл гэдэг нь материал гэрэлд өртөх үед хүчдэлийн болон цахилгааны гүйдэл үүсгэх явцыг хэлнэ. Энэ нь физикийн үзэгдэл юм.
Фотовольтын үйлчлэл нь фото цахилгаан үйлчлэлтэй нягт холбоотой. Энэ хоёр үзэгдэл нь гэрлийг шингээж , электрон эсвэл бусад цэнэг түгээгчийг илүү өндөр энергитэй төлөвт хүргэх өдөөлт хийж өгдөг. Гол ялгаа нь электрон материалаас түлхэгдэн гарах үед (ихэвчлэн вакуум руу) фото цахилгаан үйлчлэлийг голдуу ашигладаг бөгөөд өдөөгдсөн цэнэг түгээгч материалд агуулагдаж байгаа үед фотовольтын үйлчлэлийг ашигладаг. Аль ч тохиолдолд цэнэгийг салгаснаар цахилгаан хүчин чадал (эсвэл хүчдэл) үүсдэг бөгөөд гэрэл нь өдөөлтийн төлөө боломжит саадыг даван туулах хангалттай энергитэй байх ёстой. Физик мөн чанарын ялгаа нь ихэнх үед фото цахилгаан ялгаралт цэнэгийг баллистик дамжуулалтаар салгадаг, харин фотовольтын ялгаралт нь тархалтын аргаар салгадаг боловч зарим фотовольтын "халуун зөөгч" төхөөрөмжүүд нь энэ ялгааг танихад хэцүү болгодог.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1839 онд Эдмон Беккерел фотовольтын үйлчлэлийн анхны нээлтийн үзүүлэнг электрохимийн эсийг ашиглан хийсэн. Тэрээр өөрийн нээлтээ “Comptes rendus de l'Académie des Sciences” гэх номонд тайлбарлахдаа “Хоёр ялтас цагаан эсвэл энгийн алтыг хүчил, саармаг, шүлтийн уусмалд дүрж нарны цацрагт жигд бусаар ил гаргах үед цахилгаан гүйдэл үүсдэг.” хэмээн дурдсан байдаг.