Jump to content

Фото диод

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Фото эффект дээр үндэслэгдэж гэдрэг чиглэлтэй ажиладаг p-n шилжилт бүхий гэрэл мэдрэмтгий диодыг фото диод гэнэ. Гэрэн дээрээ гэрэл мэдрэх цонхтой ба түүгээр хагас дамжуулагчийн кристалл гэрлийн цацарлийг хүлээж авна.

Энэ гэрлийн цацрагийн нөлөөгөөр диодны радиус өөрчлөгдөж гадны хэлхээ рүү гүйх гүйдэлийг өөрчлөнө. Гэрлийн цацраг байхгүй үед диодоор гүйх гүйдэл маш бага байдаг.

Фото мэдрэх элемент нь хагас дамжуулагч диодны бүтэцтэй цацрагын фото гальваник хүлээн авагч юм. Фото диод эсэргүүцэлэн ачааллаас тогтсон хялбархан хэлхээнд урвуу чиглэлтэйгээр тэжээлийн үүсгүүрийг залгаад гэрэл тусгаагүй байхад фото диодоор бага хэмжээний урвуу гүйдэл гүйх ба фото диод дээр гэрэл тусгахад шилжилтэнд үндсэн биш цэнэг зөөгчийн тоо олширч хэлхээний гүйдэлийн хэмжээг ихэсгэнэ. Зөв сонгож авсан тэжээлийн үүсгүүр ачаалалын үед энэ гүйдэлийн хэмжээ зөвхөн гэрэлтүүлгээс хамаарах тул эсэргүүцэл дээр унаж байгаа хүчдэлийг схемийн өөр хэсэгт үйлчилж байгаа ашигт дохиолол болгон авч болох юм. Фото диодыг фотометр фотокалориметрээр гэрэлтүүлэлтийн хэмжээг тодорхойлох, цөмийн хэсгийг тоолох бүртгэх, температурт автомат тохируулга ба хяналт тавих, орчин үеийн тооцоолон бодох машиний оролт гаралтын байгууламжуудад өргөн хэрэглэж байна. Фото диодыг тэмдэглэхдээ диодын суурь тэмдэглэгээнд тойрог байрлуулдаг бөгөөд харин түүнтэй зэрэгцүүлэн фото цахилгаан эффектын тэмдэг болох тэмдэглэгээний зүгт чиглэсэн хоёр налуу сумыг зүүн дээд талаас нь байрлуулдаг.