Jump to content

Францын Засгийн газар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Францын Засгийн газар (франц. Gouvernement de la République française ) - Францын Ерөнхий сайдын тэргүүлдэг Сайд нарын зөвлөл юм. Францын Үндсэн хуулийн дагуу Засгийн газар нь улс орныхоо бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлдэг бөгөөд засаг захиргаа, зэвсэгт хүчин түүний мэдэлд байдаг. Засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээдэг. Сайдын албыг хашиж байгаа сайд нь парламентын гишүүн байх, үндэсний чанартай албан тушаал хаших, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй байдаг.

Францын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу Францын Үндэсний Ассамблей (парламент) долоо хоногт нэгээс доошгүй чуулганы хуралдааныг, тэр дундаа ээлжит бус чуулганы үеэр Засгийн газрын гишүүд Үндэсний Ассамблейд сонсол хийж асуултад хариулахад зориулдаг байна.

Засгийн газрыг бүрдүүлэх буюу тараах тухай

[засварлах | кодоор засварлах]

Францын Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилдог. Ерөнхий сайд танихмын сайд нарын нэрийг түүнд өргөн мэдүүлдэг бөгөөд Ерөнхийлөгч үүнийг хүлээн авах эсвэл татгалзах эрхтэй боловч Засгийн газар парламентын итгэл хүлээх ёстой байдаг. Францад "Засгийн газар" (франц. Gouvernement, Ерөнхий сайдаар ахлуулсан Сайд нарын танхим (1958 оны Францын Үндсэн хуулийн 21-р зүйл), Сайд нарын Зөвлөл (франц. Conseil des ministres, тэргүүлдэг) Ерөнхийлөгч тэргүүлдэг (1958 оны Францын Үндсэн хуулийн 9-р зүйл) гэсэн хоёр хоорондоо ялгаа ойлголт байдаг. Засгийн газар нь ерөнхийлөгчид хамааралгүй зохицуулалттай эрх мэдлийг хэрэгжүүлдэг (үлдэгдэл зарчмын дагуу) бгөөд Парламентын өмнө хариуцлага хүлээдэг байна.