Франц хэлний толь бичиг (Литтре)

Литтрегийн толь бичиг

Франц хэлний толь бичиг (франц. Dictionnaire de la langue française, товчоор Литтре (франц. Littré) - Францын гүн ухаантан, хэлний толь бичиг судлаач Эмиль Литтрегийн ( Émile Maximilien Paul Littré) зохион бүтээж, 1863-1872 онуудад Ашетт (Hachette) хэвлэлийн газар хэвлэсэн франц хэлний толь бичиг юм.

Францын толь бичиг зүйч, гүн ухаантан Эмиль Литтре 1841 оноос эхлэн энэхүү толь бичгээ эмхэтгэж эхэлсэн бөгөөд сүүлд 1846 онд Литтрегийн төлөвлөгөө өргөжиж, франц хэлний этимологи, түүх, дүрмийн толь бичиг бүтээхээр зорьжээ.

Литтре франц хэлийг бүрэн хамарсан толь бичиг зохиохыг хичээсэн тул сүүлийн хэвлэгдсэн «Францын Академийн толь бичиг» (франц. Dictionnaire de l'Académie Française, 1835) XVII, XVIII зууны хэллэгүүд, техникийн нэршил, шинэ үгс, энгийн бөгөөд ярианы хэлний үгсийг нэмж оруулжээ. Ийнхүү хамгийн сүүлийн хэвлэлтээр Литтре толь бичигт 80,000 гаруй үг орсон бөгөөд тухайн үеийн хамгийн том толь бичиг болжээ.

Мөн «Жижиг Литтре» («Petit Littré») гэсэн нэрээр уг толь бичгийн товч хувилбар гарсан.