Фредерик Бартольди

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Фредерик Огюст Бартольди

Фредерик Огюст Бартольди (франц. Frédéric Auguste Bartholdi; 1834 оны 8-р сарын 2-нд Францын Эльзас дахь Кольмар хотод төрсөн- 1904 оны 10-р сарын 4-нд Парис хотод нас барсан) - Францын алдарт уран барималч. АНУ-ын Нью-Йорк дахь "Эрх чөлөөний хөшөө" -г зохион бүтээсэн барималч.

Намтар[засварлах | edit source]

1834 оны 8-р сарын 2-нд Францын зүүн хойно орших Эльзасын Колмар хотод төрсөн. Түүний эцгийг нас барсны дараа гэр бүл нь Парис руу нүүсэн боловч эх нь Кольмар дахь байшингаа заралгүй хадгалж үлдэх боломжтой байсан байна. Улмаар 1922 оноос хойш Бартолдигийн гэр музей болж үлдсэн байна. Парист залуу Бартольди архитектурын чиглэлээр суралцаж (Үндэсний дүрслэх урлагийн сургуульд) мөн зургийн хичээл үзэж байжээ.

Египетээр удаан хугацаагаар аялсны дараа Бартольди Колмар хотод эргэж ирээд уран барималын ажлаа эхлүүлжээ. 1856 онд тэрээр анхны бүтээл болох францын генерал Жан Рапп-д зориулсан хөшөөг босгосон байна.

Франц-Пруссын дайны үед Бартольд италийн цэргийн жанжин Жузеппе Гарибальдигийн туслахаар ажиллаж байжээ.

Мөн 1875 оны үед Парисын Вавен гудамж дахь урлангийн газруудад "Эрх чөлөөний хөшөө"-г бүтээх ажил хийгдэж байв. Ам дамжсан яриагаар уг хөшөөний нүүр царайг Бартольд эхийнхээ, эх биеийг хайрт бүсгүйгээ дүрсэлсэн гэдэг. Өөр нэг хувилбараар Бартольди Францын загвар өмсөгч Изабелла Бойер бүсгүйг хуулбарласан гэдэг. Энэ бол Бартольдигийн АНУ-д хийсэн сүүлчийн аялал байжээ.

1882 онд тэрээр Францын "Хүндэт Легионы одон"-гоор шагнагджээ. 1904 оны 10-р сарын 4-нд Бартольди сүрьеэ өвчнөөр нас барав. Түүнийг Монпарнасын оршуулгын газар нутаглуулжээ.

Бүтээсэн уран барималууд[засварлах | edit source]

Бартольди дэлхийн өнцөг булан бүрт 35 хөшөө баримал барьжээ. Эдгээрийн алдартайнууд нь:

  • АНУ-ын Бостон хотын сүм дахь Бүрээ үлээж буй 4 тэнгэрийн элч, 1874 он.
  • АНУ-ын Нью-Йорк дахь генерал Лафайетын хөшөө, 1876 он.
  • АНУ-ын Вашингтон дахь «Капитолийн усан оргилуур», 1878 он.
  • «Бельфорын арслан» Францын Бельфор, 1880 он. (Парисын Данфер-Рошро талбайд жижиг хуулбар байдаг)
  • Францын Лангре дахь Дидрогийн талбай дахь Дидрогийн хөшөө, 1884 он.
  • Статуя Свободы в Нью-Йорке, США, 1886 он.
  • «Бартольдигийн усан оргилуур» Лион, Франц, 1892 он.
  • «Страсбургийг хамгаалж буй Швейцар» Базель, Швейцар, 1895 он.
  • Верцингеторигийн хөшөө. Францын Клермон-Ферран, 1903 он.