Фредрик Райнфелдт
Фредрик Райнфелдт | |
|---|---|
| Fredrik Reinfeldt | |
Райнфелдт 2014 онд | |
| Шведийн ерөнхий сайд | |
| Албан тушаал хашсан 2006 оны 10 сарын 6 – 2014 оны 10 сарын 3 | |
| Хаан | XVI Карл Густаф |
| Орлогч | Мауд Олофссон Ян Бёрклунд |
| Өмнөх | Гёран Перссон |
| Дараах | Стефан Лёвен |
| Сөрөг хүчний удирдагч | |
| Албан тушаал хашсан 2014 оны 10 сарын 3 – 2015 оны 1 сарын 10 | |
| Хаан | XVI Карл Густаф |
| Ерөнхий сайд | Стефан Лёвен |
| Өмнөх | Стефан Лёвен |
| Дараах | Анна Кинберг Батра |
| Албан тушаал хашсан 2003 оны 10 сарын 25 – 2006 оны 10 сарын 6 | |
| Хаан | XVI Карл Густаф |
| Ерөнхий сайд | Гёран Перссон |
| Өмнөх | Бо Лундгрен |
| Дараах | Гёран Перссон |
| Аядуу Намын дарга | |
| Албан тушаал хашсан 2003 оны 10 сарын 25 – 2015 оны 1 сарын 10 | |
| Орлогч | Гунилла Карлссон |
| Өмнөх | Бо Лундгрен |
| Дараах | Анна Кинберг Батра |
| Стокхольм тойргоос сонгогдсон Риксдагийн гишүүн | |
| Албан тушаал хашсан 1991–2014 | |
| Хувийн мэдээлэл | |
| Төрсөн | Ион Фредрик Райнфелдт 8 сарын 4, 1965 Ёстерханинге, Швед |
| Улс төрийн нам | Аядуу Нам |
| Эхнэр, Нөхөр | Филиппа Холмберг (г. 1992; сал. 2013) Анна Нордин (г. 2025) |
| Хамтран амьдрагчид | Роберта Алениус (2015–2022) |
| Хүүхэд | 4 |
| Төгссөн сургууль | Стокхольмын Их Сургууль |
| Cabinet | Райнфелдтын засгийн газар |
| Гарын үсэг | |
| Цэргийн алба | |
| Харьяалал | Швед |
| Салбар | Шведийн арми |
| Нэгж | Лапландын байгаль хамгаалагчдын хороо |
Ион Фредрик Райнфелдт (шве. John Fredrik Reinfeldt, 1965 оны 8 сарын 4-нд Шведийн Стокхольм тойргийн Ёстерханингед төрсөн) нь Шведийн ерөнхий сайд, либерал консерватив Аядуу Намын дарга бөгөөд хуучин Европын Зөвлөлийн ерөнхийлөгч юм. Тэрээр мөн улс төрч Филиппа Райнфелдттэй гэрлэжээ.
Стокхольм тойргийн уугуул Райнфелдт 1983 онд Аядуу Залуусын Лигт элсч, 1992 онд дарга нь болж, 1995 он хүртэл уг албан тушаалыг хашжээ. Тэрээр 1991 оноос төрөлх нутгаасаа сонгогдон парламентийн гишүүнээр ажиллаж байна. 1994 оны сонгуульд Аядуу Намынхнаар удирдуулсан эвслийн засгийн газар ялагдсан бөгөөд Райнфелдт намынхаа удирдагч Карл Билдтийг шүүмжилснээр нам дотроо ганцаардах болсон аж. Гэвч 1999 онд нам удирдлагаа сольж, 2002 оны сонгуульд ч амжилт муутай оролцсоны дараа Райнфелдт Аядуу Намдаа нөлөөтэй нэгэн болжээ.
Улмаар 2003 оны 10 сарын 25-нд Бо Лундгрений оронд намын даргаар сонгогджээ. Түүний удирдлага дор Аядуу Намынхан үзэл баримтлалаа өөрчлөн төв үзэлтэй болж, өөрсдийгөө "Шинэ Аядуучууд" (шве. Nya moderaterna) гэх болсон. 2006 оны 9 сарын 17-нд болсон бүх нийтийн сонгуулиар нам нь ялж, 10 сарын 5-нд парламентаас Райнфелдтийг ерөнхий сайдаар сонгосон бөгөөд дараагийн өдөр нь тэр өөрийн танхимын гишүүдээ зарласан. Өөр гурван баруун-төвийн намтай хамтран Шведийн Төлөө Эвсэлийг байгуулсан Райнфелдт 41-тэйдээ ерөнхий сайд болж, тус улсын түүхэн дэх 3 дахь залуу ерөнхий сайдаар тодорчээ. 2010 оны сонгуулийн үр дүнд Райнфелдтийн засгийн газар хэдий парламент дахь суудлын тоо нь цөөрсөн ч улиран сонгогдож чадсан.