Фрейдизм

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Фрейдизм - 20 дугаар зууны Австирийн сэтгэл судлаач, эмч Зегмунд Фрейдийн үндэслэсэн философи юм. Энэ философи тухайн үедээ дэлхийн философи сэтгэлгээнд төдийгүй оюуны соёлд маш хүчтэй нөлөө үзүүлсэн, одоо ч нөлөөгөө алдаагүй чиглэл юм.

Фрейдизм хүнд байдаг ухамсарлагдаагүй оюун санаа нь хүн, түүний төрх байдлыг тодорхойлж байдаг гэсэн үндсэн санааг дэвшүүлдэг учраас бүхэлдээ ХҮНИЙ ТУХАЙ ФИЛОСОФИ гэж тооцогддог. Марксист философид ухамсар хүнийг тодорхойлдог гэж үздэг бол фрейдизм үүний эсрэгээр үздэг.

Фрейдизм Эго, Супер Эго, Ид гэсэн гол ойлголт бий. Эдгээр ойлголтуудыг утгачлан буулгавал ЭГО гэдэг нь хувь хүнд зөвхөн өөрт нь байдаг орчин нөхцөлөөсөө олж авсан ойлголт – ухамсар, СУПЕР ЭГО гэдэг бол нийгэмд байгаа хүмүүст нэгэн утгатай ойлгогддог тэр зүйл, ИД нь хүнд төрөлхөөс нь байдаг инстинкт маягийн оюун санаа болно. Фрейд эзгээрээс ИД нь хүн, түүний төрх байдлыг тодорхойлдог гэж үзсэн. Ид нь дайрах, довтлох хүчирхийлэх харгис шинжүүдтэй. Фрейд энд ИД хүнийг тодорхойлдог нь сайн уу, муу юу гэдэг тухайд дүгнэлт хийгээгүй, харин байгаа тэр зүйлийг үнэнээр нь шууд хэлсэн. Үүнээс ч болж тухайн үедээ их ад үзэгдэж байжээ.

Фрейд хүн ерөөсөө эсрэг хүйсэндээ татагдаж байдгийг ЭДИПИЙН ХҮСЭЛ (эр нь эм хүйс рүүгээ) , ЭЛЕКТРИЙН ХҮСЭЛ (эм нь эр хүйс рүүгээ) гэсэн нэр томъёонуудаар илэрхийлж байв.

Хүнийг ИД нь захирч байх үед тэр их чөлөөтэй, дураараа байдаг. Харин Эго, Супер Эго болохоор хүнийг орчин нөхцөлдөө таарч тохирсон биеэ барьж байх, бусдын байдалд зохицохыг шаарддаг. Тэгэхээр ИД, Эго нар нь хоорондоо үргэлж зөрчилдөж байдаг байна. Эго-доо захирагддаг хүмүүс (ийм хүмүүс ихэвчлэн нэлээд соёлтой боловсролтой байдаг) бухимдуу, хийрхүү төлөв байдалтай болдог. Фрейдийн хэлснээр “Невроз бол соёл иргэншилийн өр төлөөс юм”. Ийм ч учраас хүн хааяа ч гэсэн соёлын шаардлагад орж биеэ барилгүй дураар чөлөөтэй байхын тулд уралдаан тэмцээн, урлан бүтээх үйл ажилагаанд татагддаг. Энд л дайрах, довтлох, өрсөрлдөх, “харгислах” хэрэгцээгээ хангадаг байна.

Фрейдийг сургаалийг залгамжлан хөгжүүлж, сайжруулан засамжилж байсан хүмүүсийн НЕОФРЕЙДИСТУУД гэдэг. Фрейдизмын өөрийнх нь нэр томъёогоор хэлэх юм бол тэд фрейдизмыг сублимаци хийсэн хүмүүс юм. Сублимаци гэдэг нь фрейдист нэр томъёо, онолоор улс төр, урлаг соёл, шашин гэх мэт нийгмийн бусад юм үзэгдлийг тайлбарлаж ойлгох явдал болно. Нейфрейдистүүд дотор Э. Фромм (1900-1980) онцгой байр эзэлдэг. Фромм өөрийгөө их шохоорхож, амиа боддог үзэгдэл болох нарцист-огоист психологи, “нөхцөлт” ба ”нөхцөлт бус” хайрын тухай гээд олон үйлийг фрейдизмд оруулахын зэрэгцээ энэ онолд бас шүүмжлэлтэй хандаж байлаа.

Фрейдизм, неофрейдизм аль нь ч гэсэн шашинд шүүмжлэлтэй ханддаг, шашныг “мухар сүсгиийн муйхар хар хүч” гэж үздэг. Фрейдизмын үндсэн дүгнэлтүүд гэвэл :

  • Хүнд ИД (ухамсарлагдаагүй оюун ухаан) хэмээх маш хүчтэй зүйл байдаг.
  • Зүүд бол ухамсаргүйн нэгэн илрэл
  • Хүүхэд гэр бүлээрээ дамжуулж Супер Эготой болно
  • Эдил болон Электрийн хүсэл нь хүүхдэд ухамсаргүй оюун санаа их байгааг илэрхийлдэг
  • Соёл нь гарцаагүй чухал зүйл мөн боловч хүнийг байнга дарамтанд байлгаснаараа “соёлд дүргүйцүүлдэг” гэж үздэг юм.