Jump to content

Фрэнсис Вебер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Фрэнсис Вебер, 2012 он

Фрэнси́с Вебер (франц. Francis Veber; 1937 оны 7-р сарын 28-нд төрсөн) — францын алдартай кино найруулагч бөгөөд кино зохиолч.

Түүний эцэг нь еврей, эх нь армени байжээ. Эх Екатерина Агажанян, Армавирт төрсөн бөгөөд Оросын хувьсгалын дараа Франц руу цагаачилсан байна.

Тэрээр олон сайхан инээдмийн кино бүтээсэн. Тэрээр “The Understudy” кинонд богино хэмжээний дүрд тоглосон. Фрэнсис анхны бүтээлүүдээ Францад авсан бөгөөд 1990-ээд оны дундуур тэрээр АНУ руу бүрмөсөн нүүжээ.