Фулбрайтын хөтөлбөр
Фулбрайтын хөтөлбөр (англи. Fulbright Program), дотор нь Фулбрайт - Хейсийн хөтөлбөр (англи. Fulbright–Hays Program), 1946 онд байгуулагдсан боловсролын тэтгэлэгт хөтөлбөр. Энэ хөтөлбөр АНУ-ын Арканзас мужаас сонгогдсон сенатор Жеймс Уильям Фулбрайтын санаачилгаар бий болсон. Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын иргэд бусад орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх зорилгоор Төрийн департаментаас санхүүжүүлдэг байна.
Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш гадаадын 46,800 эрдэмтэн АНУ-ын их дээд сургуулиудад судалгаа хийж, багшилж, 45,200 гаруй Америкийн эрдэмтэн гадаадад ижил төстэй үйл ажиллагаа эрхэлж байна. Жил бүр Фулбрайтын хөтөлбөр нь бусад орноос АНУ-д ирсэн 800 орчим эрдэмтдэд тэтгэлэг олгодог. Одоогоор Фулбрайтын хөтөлбөр дэлхийн 155 оронд үйл ажиллагаагаа явуулж байна.
Фулбрайтын хөтөлбөрийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэр нь АНУ-ын Конгрессоос Төрийн департаментад жил бүр хуваарилдаг санхүүжилт ажээ.
Монгол дахь Фулбрайтын хөтөлбөр
[засварлах | кодоор засварлах]АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөр нь Монгол Улсад 1995 оноос, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хөтөлбөр 2011 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2022 оноос хоёр засгийн газрын санхүүжилттэйгээр нэгдсэн сонгон шалгаруулалт явагдаж эхэлсэн ба жилд нийт 13-15 оюутан хамруулж байна.
Хөтөлбөрт хамрагдагчдад тавигдах үндсэн шалгууруудад:
- Монгол Улсын иргэн бөгөөд Монгол Улсад оршин сууж байх
- 1.5 болон түүнээс дээш жилийн бүтэн цагаар ажилласан ажлын туршлагатай байх
- Дээд боловсролтой байх (бакалаврын эсвэл дүйх зэрэг)
- Англи хэлний чадвар сайтай байж, мэргэжлийн чиглэлээсээ хамааран Англи хэлний албан ёсны шалгалтын хүчин төгөлдөр бөгөөд зохих хэмжээний оноотой байх (дэлгэрэнгүйг доороос харна уу)
АНУ-д өмнө нь ямар нэг байдлаар зорчиж байгаагүй буюу цөөн удаа зорчсон оролцогчид давуу талтай. АНУ-ын ногоон карт эзэмшигч монголчууд өргөдөл гаргах эрхгүй болохыг анхаарна уу.