Jump to content

Хаалттай төлөвлөлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хаалттай төлөвлөлт

Хаалттай төлөвлөлт нь зураг төслийн дагуу барилгын эдэлбэр газар дээр төлөвлөгдөнө.

Энэ төлөвлөлтөд сууцууд нь хажуу талаараа нийлсэн байрлалтай, гудамж дагуу төлөвлөгдөнө. Жишээлбэл: блокчилсон төлөвлөлт.

Хаалттай төлөвлөлтийн давуу тал

[засварлах | кодоор засварлах]

Уг төлөвлөлт нь олон ашигтай талуудтай тул эртний гудамж дагасан тосгонуудад өргөн хэрэлэгддэг байв.

  • Барилгууд нь зэрэгцээ нийлж төлөвлөгдсөн тул гудамжны дуу чимээнд хаалт болж өгнө.
  • Олон нийтийн талбай ба хувийн эзэмшлийн газар нь тодорхой тусгаарлагдсан байдаг. Тиймээс хувийн эзэмшлийн цэцэрлэг нь талхагдахгүй, гадны нүдэнд өртөхгүй сайн талтай.
  • Нээлттэй төлөвлөлтийг бодвол хангамж-дэд бүтэцтэй холбогдох өртөг багатай.
  • Хаалттай төлөвлөлт нь газар ашиглалтад хэмнэлттэй.

Өнөө үед шинэ суурьшлуудад хаалттай төлөвлөхдөө гудамжийг баруунаас зүүн тийш чиглүүлэн төлөвлөснөөр бүх сууцанд нарны гэрэл жигд тусах ба бие биеэ сүүдэрлэхгүй байхаар төлөвлөх болжээ.