Хагас марафон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
2008 оны Нью-Йоркийн хагас марафон гүйлтийн тэмцээний оролцогчид

Хагас марафон нь 21.0975 км буюу марафоны зайн хагасыг гүйж уралддаг, хөнгөн атлетикийн гүйлтийн төрлийн нэг юм. Марафон, 5 км, 10 км-ийн гүйлтийн уралдаантай нэгэн зэрэг зохиогдох нь олон. Хагас марафоны дэлхийн дээд амжилтыг Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо бүртгэдэг.[1][2] Эрэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилтыг Кенийн Кибивотт Канди 2020 оны 12 сард Испанийн Валенсид болсон уралдаанд 57 минут 32 секунд гүйж тогтоосон[3] бол эмэгтэйчүүдийн дэлхийн дээд амжилт болох 1 цаг 4 минут 51 секундын амжилтыг Кенийн Жойсилин Жепкосгей 2017 оны 10 сард мөн Валенсигийн замд тогтоожээ.[4] Хагас марафон нь марафон шиг хүнд хэцүү бэлтгэл шаардагдахгүй ч тодорхой хэмжээнд хичээх шаардлагатай зай гэдэг утгаараа сүүлийн жилүүдэд гүйгчдийн тоо 2003 оноос хойш тогтвортой өсөж буй.[5]

Эшлэл[засварлах | edit source]