Хадгалагдсан процедур

Хадгалагдсан процедур (Stored procedure) гэдэг нь жижигхэн хэмжээний програмыг хэлдэг бөгөөд ганцхан Select командаас эхлээд олон мянган мөр кодтой байж болдог. Процедурыг ашиглан хүснэгтэд бичлэг нэмэх, устгах, SELECT, UPDATE , Insert into гэх мэт өгөгдлийн санд хийдэг бүх үйлдлийг бичиж болохоос гадна мөн давталтуудыг хийж болно. Курсор ашиглаж хүснэгт бүрийн бичлэг, мөрүүдэд хандах мөн үйлдэл хийх боломжтой болдог.

Ерөнхий бичигдэх хэлбэр[засварлах | кодоор засварлах]

DELIMITER $$
CREATE PROCEDURE Procedure_Name()
BEGIN 

	(давталт болон өгөгдлийн санд хийж болдог бүх үйлдлүүдийг хийж болно.)

END $$
DELIMITER;

Процедурыг ашигласнаар:[засварлах | кодоор засварлах]

Өгөгдлийн сангийн боловсруулалтыг маш хурдан болгох боломжтой бөгөөд процедураар дамжуулж параметрүүдийг авч болдог.

Процедурыг устгах[засварлах | кодоор засварлах]

DROP PROCEDURE Procedure_Name;

Процедурыг устгахдаа утга(аргумент) байгаа эсэхийг үл хамаарна. Анхааруулга: () хаалт бичих шаардлагагүй.

Процедурыг дуудах[засварлах | кодоор засварлах]

Ямар нэгэн аргумент авдаггүй бол
CALL Procedure_name;
Ямар нэгэн аргумент авдаг бол	
CALL 
	Procedure_name(‘argument_name’);

Хувьсагч зарлах[засварлах | кодоор засварлах]

Var_name DATATYPE(size);
DEFAULT def_value;

Тайлбар[засварлах | кодоор засварлах]

       DATATYPE - төрөл
       size - хэмжээ
       DEFAULT def_value - хувьсагчид утга олгоно

Хувьсагчид утга олгоход:[засварлах | кодоор засварлах]

DECLARE Var_name DATATYPE(size);
SET Var_name = value;

Тайлбар:[засварлах | кодоор засварлах]

Set – гэсэн түлхүүр үгийн тусламжтай хувьсагчид утга олгох.

Жишээлбэл:[засварлах | кодоор засварлах]

	DECLARE count int DEFAULT 0;
	SET count = 25;

Параметр ашиглах:[засварлах | кодоор засварлах]

Параметр ашиглан програмын үр дүнд гарсан хувьсагчийг дахин ашигладаг. Параметрийн гурван төрөл байдаг.

in – Процедур луу утга дамжуулдаг. Тухайн процедур дотроо хүчинтэй.

out – Процедур дотор өөрчлөгдсөн үр дүнг авна.

inout – Процедурт хадгалагдсан утгаа өөрчилж буцаадаг.