Хаймчигийн Баатар
Хаймчигийн Баатар (1944-1982) нь Монголын 1960-1970 иад оны нийтийн дууны нэрт мастер, хөгжмийн зохиолч хүн байв.
Тэрбээр монгол түмний зүрх сэтгэлд мөнхөд хоногшсон олон сайхан дууны ая эгшиг, хөгжмийг зохиосон юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Баатар 1944 оны бич жилд Ховдын Эрдэнэбүрэн сумын хөдөө Дүгэрийн Хаймчиг, Гүндэвийн Жаргал нарын гэр бүлд 2 дахь хүү болон мэндэлжээ. Бага насандаа дуу хуурт дуртай, хөгжмийг өөрийн сонирхолоор сурсан. 1953 онд Ховдын 10 жилийн 1-р дунд сургуульд элсэн орж 1962 онд 8-р анги төгсөөд Ховдын театрт хөгжимчнөөр ажиллаж байгаад 1963 онд УБИС-д элсэн орж 1967 онд хөгжмийн багшаар төгссөн. Улмаар Сөгнөгөрт соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 1979 оноос Нийслэлийн 15-р дунд сургуулийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад 1971 онд Багшийн дээд сургуулийн кино найруулагчийн ангид элсэн орж 1974 онд төгссөн. Төгсөөд Холбооны сургалтын төвд соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 1982 оны 4-р сард нас баржээ.
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]- Алтанхан сортой тариа (шүлэг Г.Балдан)
- Зулзаган цагаан хус (шүлэг Б.Сосорбарам)
- Зуслангийн уянга (шүлэг Р.Чойном)
- Миний Улаанбаатар (шүлэг Б.Хүрэлбаатар)
- Намраа дуулъя (шүлэг Д.Балдан)
- Оюутан цагаа дурсана уу (шүлэг Т.Очирхүү)
- Цэргийн бодол (шүлэг Ш.Шажинбат)
- Цэцэг нуур (шүлэг Б.Хүрэлбаатар)
- Яргуй чи юундаа яараа вэ (шүлэг Ш.Цэен-Ойдов)
- Адуучин
- Бор шувуу
- бид таньтайгаа
Дууны жагсаалт
[засварлах | кодоор засварлах]- Бидний өргөх дуу
- Дайчдын дуу
- Дуучин ботго
- Дүүжин даажин
- Сувилагч танаа магтья
- Ээжийн минь үгс
- Эрвээхэй
- Говийн хүү
- Хүлгийн жороо
- Найрамдал парк
- Орчлонд залуус дуулж байна
- Төрсөн нутаг
- Тусч хүүгийн дуу
- Залуу нас минь жавхайтай
- Усны шувуу
- Алаг шаазгай