Хайнань арал
Хайнань арал (хятад. 海南岛, пиньинь Hǎinán Dǎo - Хайнан дао) - Хятадын зүүн өмнөд хэсэгт орших арал юм. Өмнөд Хятадын тэнгисээр хүрээлүүлдэг. Хэд хэдэн жижиг арлуудаас бүрдсэн ижил нэртэй Хайнань мужийн нэг хэсэг юм. Эзлэх талбай нь 33.920 хавтгай дөрвөлжин км бөгөөд хүн ам нь 9 сая 200 мянга ажээ. Хайнань мужийн захиргааны төв нь -Хайкоу хот.
Газар зүйн байрлал
[засварлах | кодоор засварлах]Хайнань арал Хятадын зүүн өмнөд эрэгт оршдог бөгөөд Өмнөд Хятадын тэнгисээр хүрээлүүлдэг юм. Энэ арал нь эх газраас 15-30 км өргөн, 44 м хүртэл гүнтэй хоолойгоор тусгаарлагддаг байна. Тус арал хэмжээгээрээ дэлхийд 42-т, Хятадад нэгдүгээрт ордог.
Хайнань арлын хойд хэсэг нь тэгш тал, төв болон өмнөд хэсэгт уулс (1840 м өндөр оргилтой уултай) зонхилдог.
Субэкваторын уур амьсгалтай. Арлын жилийн дундаж агаарын температур + 24 ° C, усны температур + 26 ° C байдаг байна. Жилийн 300 гаруй өдөр нартай цэлмэг байдаг ажээ.
Аялал жуулчлал
[засварлах | кодоор засварлах]Арлын хамгийн алдартай үзмэр бол Хайкоу хотоос 15 км зайд орших Ма Ань галт уул юм. Галт уулын тогооны голчийн тойргийн дагуу үзмэрийн тавцан байдаг. Тогоо нь өтгөн бут, ховор халуун орны модоор бүрхэгдсэн байдаг юм.
Өмнөд хэсэгт жилийн турш үйлчилдэг Санья амралтын газар байдаг. Саньяа амралтын газрын эргэн тойронд гурван булан (Саня булан; Луугийн булан, Ялонг булан; Зүүн тэнгисийн Их булан, Дадонхай) нь арлын ихэнх зочид буудал, амралтын гол газрууд байралдаг юм.