Jump to content

Хайнзангийн Шагдар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Олхонуд овогт Хайнзангийн Шагдар (Ховд аймгийн Дарви суманд 1956 онд төрсөн) -Монголын сэтгүүлч, Түүх нийгмийн ухааны багш, шинжлэх ухааны доктор (Sc.D). Монгол Улсын Зэвсэгт хүчний хурандаа, профессор цолтой.

Ховд хотын 10 жилийн дунд сургууль, Цэргийн ерөнхий дээд сургууль, ЗХУ-д Цэрэг улс төрийн академийг төгссөн.

Цэргийн анги, салбарт салаа, батарейны захирагч, ХЗЭ-ийн хорооны дарга, их бууны хорооны захирагчийн улс төрийн орлогч, 'Улаан од', 'Тусгаар тогтнол' сонины сурвалжлагчаас ерөнхий эрхлэгч хүртэл ажилласан.

Чингис хаан судлалын сэдвээр 1994 онд түүхийн ухааны дэд доктор, 2004 онд цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

Сүүлийн 20 жилд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байв.

"Чингис хааны цэрэг: Бүтэц зохион байгуулалт, байлдар арга ухаан (1178-1206)" сэдвээр түүхийн ухаан дэд докторын, "Чингис хааны цэргийн урлага (1205-1227)" сэдвээр цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

2000 онд "Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх (XIII зуун)" хэмээх 2 боть ном бичсэн.

Эдүгээ бие даасан нэгэн сэдэвт бүтээл 34, хамтын бүтээл 28-ыг туурвиж, түүх судлаачдын 33 бүтээлийг хянан тунгааж хэвлүүлжээ.

Академич Х.Пэрлээ болон Ш.Нацагдоржийн нэрэмжит шагналт түүхч.