Хайруулдай
Appearance
Хайруулдай | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
(Prunella modularis)
| ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Зүйлүүд | ||||||||||||||
Бичлэг үзэх. |
Хайруулдай нь Хайруулдайхан овогт хамрах шувууд юм. Эдгээр жижиг шувууд гадаад төрхөөр богширготой маш төстэй ч, хөөндэй зэрэг шувуутай илүү ойр холбоотой аж. Биеийн урт нь 14-18 см, 25-35 гр жинтэй байна. Хурц, нарийн хошуутай ба өвөлд жимс, ургамлын үр зэргээр, зуны улиралд элдэв шавьж иддэг.
Голдуу уулархаг бүсэд амьдарна. Ихэнх зүйл нь сүрэглэн бөөнөөр амьдардаг. Хосууд хамтран үүрээ засаж, 4 ш ногоон, эсвэл цэнхэр өндөг гаргана. Өндгөө 12 хоног дардаг.
Зүйлүүд
[засварлах | кодоор засварлах]ОВОГ: ХАЙРУУЛДАЙХАН
- Төрөл: Prunella
- Тагийн хайруулдай, Prunella collaris
- Хималайн хайруулдай, Prunella himalayana
- Robin Accentor, Prunella rubeculoides
- Rufous-breasted Accentor, Prunella strophiata
- Сибирийн хайруулдай, Prunella montanella
- Шарга хайруулдай, Prunella fulvescens
- Radde's Accentor, Prunella ocularis
- Харомруут хайруулдай, Prunella atrogularis
- Козловын хайруулдай, Prunella koslowi
- Ойн бор харагчин, Prunella modularis
- Японы хайруулдай, Prunella rubida
- Maroon-backed Accentor, Prunella immaculata
- Yemen Accentor, Prunella fagani
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах] Commons: Prunella (bird) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Accentor videos on the Internet Bird Collection