Jump to content

Ойн бор харагчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ойн бор харагчин

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Баг: Боршувуутан
Дэд баг: Дуучшувуу
Овог: Хайруулдайхан
Төрөл: Prunella
Зүйл: P. modularis
Латин нэр
Prunella modularis
(Карл Линней, 1758)

Ойн бор харагчин, Prunella modularis, нь Европоос Азийн сэрүүн бүсэд таарах жижиг бор шувуу хэлбэртэн шувуу юм. Энэхүү шувуу нь ой мод, төгөл, цэцэрлэгт амьдарна. Намхан бут эсвэл шилмүүст модонд үүрлэн 3-5 цэнхэрдүү өндөг гаргадаг байна.

Ойн бор харагчины үүрэнд Эгэл хөхөө өндгөө авчирч орхих нь элбэг бөгөөд, үүнийг нь мэдэлгүй өсгөж тэжээдэг ажээ.

Тэд Оронгийн боршувуутай төстэй ба биеийн урт 13.5-14 см, гэдэс хэвлий хэсэг нь бордуу, үзүүртэй хошуутай. Нас бие гүйцсэн шувууд нь саарал толгойтой байна.

1867-1882 онд Шинэ Зеландад ойн бор харагчинг авчирсан ба өдгөө ойр хавийн арлуудаар нь ч нилээд тархан суурьшжээ.

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Ойн бор харагчин – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Ойн бор харагчин (Prunella modularis) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан