Хай-Фай Радио ФМ 98.9

Монголиан Мюзик Медиа ХХК-ийн дэргэдэх Хай-Фай Радио FM 98.9 нь 2005 оны 1-р сарын 24-нд анхны нэвтрүүлгээ нийслэлчүүддээ хүргэж эхэлсэн түүхтэй. Өнгөрсөн 4 жилийн турш тус радио 32 мянга гаруй цагийн эфир, 60 гаруй нэвтрүүлгийг сонсогчиддоо хүргэсэн байна. Хай-Фай Радио FM 98.9 нь дэлхийн болон монголын шилдэг альтернатив, рок шинэ дуу хөгжмийг сонсогчиддоо хамгийн түрүүнд хүргэдэг, хотын соёлыг сурталчилдаг, хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой ажилладаг. Улаанбаатар хотод хөгжмийн хамгийн олон урсгал, тухайлбал, рок, жааз, сонгодог, поп, регги, ар-н-би соул, альтернатив, металл, чилл аут, электро, электо рок, хип-хоп гэх мэт 10 орчим урсгалаар дагнасан хамгийн олон хөгжмийн хөтөлбөртэй радио станц юм.

Hi-Fi 98.9 радио нь жил бүр “PLAYTIME” хөгжмийн наадам зохион байгуулдаг. Өнөөдөр манай орны радио нь өмчийн хэлбэрээр нь олон нийтийн, арилжааний хувийн, улсын гэсэн хоёр ангилагдаж байна. Нэвтрүүлэг дамжуулж байгаа аргаар нь агаарын долгионоор, радио релейний шугамаар, хэт богино долгионы гэж хувааж болно. Сонсогчдийг хамрах хүрээгээр нь орон даяар нэвтрүүлэг цацдаг, орон нутгийн /аймаг, хотын/ гэж ангилж үздэг.