Jump to content

Халбаган жараа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бие өндөр. Нуруу ногоовтор бор, хажуу мөнгөлөг, биеийн хойд хэсэгт биеийн хажуугаар ногоон-хөх солонгорсон нарийн тууш зураастай. Ам жижиг, хагас доод, бага зэрэг ташуу. Сахалгүй. Хайрс том. Нурууны сэлүүрийн урт сүвийн сэлүүрийн урттай тэнцүү. Нурууны сэлүүр уртавтар, хэвлийн сэлүүрийн сууриас бага зэрэг хойш эхэлсэн. Сүвийн сэлүүр нурууны сэлүүрийн төгсгөлийн харалдаагаас эхэлнэ. Сүүлний сэлүүрийн бариал богино, биеийн уртын 22-26%, дунджаар 23.8% эзэлнэ. Заламгайн өргөс 11-15. Залигуур араа хажуугаасаа бага зэрэг хавчгар, бахим, нэг эгнээ 5-5 шүдтэй.

Биологийн онцлог

[засварлах | кодоор засварлах]

Агнуурын бус загас. Бие жижиг, биеийн урт 10.5-12.6 см, жин 20-83 грамм хүрнэ. 2 насандаа биеийн урт 3 см болоход бие гүйцэж үржилд орно. Үржил 5 сарын сүүлээс 7 сарын эхэн хүрнэ. Түрсээ хэсэгчилэн шахна. Үржлийн үед атуух улам тод өнгөтэй болж биеийн хажуу нил-мөнгөлөг өнгөтэй болдог. Харин атуугийн хагны уут уртасч хоёр хавтаст дунгийн хясаан завсар түрсээ орхино. Түрс нь тэндээ үр тогтон хөврөлийн хөгжил нь явагддаг байна. Атуу 224-290 ширхэг түрс гаргана. Хөвөгч амьтад, ургамлаар хооллож өөрөө бусад загасны хоол болдог.

Гол төлөв голын зөөлөн урсгалтай, тогтуун хэсэгт тархан амьдарна.