Халима Якоб
Халима Бинти Якоб (малай. Halimah Binti Yacob, حاليمه بنت ياچوب, хят. 哈莉玛·雅各布, тамил. ஹலிமா பின்தி யாகொப்; 1954 оны 8-р сарын 23-нд Сингапурт төрсөн) -сингапурын төрийн болон улс төрийн зүтгэлтэн Сингапурын анхны эмэгтэй Ерөнхийлөгч. 2017 оны 9-р сарын 14-нөөс Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн явцад бусад нэр дэвшигчдийг сонгуульд оролцуулаагүй учир түүнийг Ерөнхийлөгчөөр шууд зарлaсан. 2013 оны 1-р сараас 2017 оны 8-р сар хүртэл Сингапурын парламентын дарга байсан.
Халимагийн эцэг нь Энэтхэг, эх нь Малай гаралтай хүмүүс байсан. Түүнийг 8 настай байхад эцэг нь нас барж эх нь түүнийг ганцаараа өсгөжээ.
Тэрээр охидын дунд сургуульд сурч, 1978 онд Сингапурын Үндэсний Их Сургуульд Хууль зүйн бакалаврын зэрэг хамгаалсан. 2001 онд тус сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан. Мөн 2016 оны долдугаар сарын 7-ноос Сингапурын Үндэсний Их Сургуулийн Хууль зүйн ухааны хүндэт докторын зэрэг хамгаалсан байна.
Үндэсний үйлдвэрчний эвлэлд ажилласан.
2001 онд парламентын гишүүнээр сонгогдсон. Тэрээр Засгийн газарт хэд хэдэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан.
2013 оны 1-р сарын 8-нд түүнийг Ерөнхий сайд Ли Шианлун парламентын даргаар томилох санал тавьж, мөн оны нэгдүгээр сарын 14-нд сонгогджээ. Халима Сингапурын түүхэн дэх анхны эмэгтэй парламентын дарга болсон байна.