Хамгийн хурдан уралдааны тойролт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хамгийн хурдан уралдааны тойролт гэж моторт спортод тухайн уралдааны хамгийн богино тойролтын хугацааг хэлдэг.

Хурдан тойролтонд хүрэх нь моторт спортын түүхэнд нисгэгч болоод багуудад цөөн удаа материаллаг утгатай байж. Үүний жишээнд 1950 оноос 1960 оны хооронд хамгийн хурдан тойролт хийсэнд нь нэмэлт нэг оноо өгдөг байв. Мөн түүнчлэн 1949 оны мотоциклийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ч бас хурдан тойролт хийсэн жолоочид нэг оноог өгч байжээ. Моторт спортын уралдаануудад хугацааг хэмжиж эхэлснээс хойш хурдан тойролтыг тооцдог болсон. Хурдан тойролтыг тухайн уралдаан бүрд хүчинтэй онооны систем болон гарааны тэргүүн байрыг эзэлснээс үл хамааран жолоочийн гаргасан амжилт гэж тооцох ба гараанд байрлалыг сайжруулахаас өөр ямар нэгэн ашигтай тал байхгүй юм.