Ханджамц хатан
Харагдац
Ханджамц нь Дөрвөдийн Далай тайшийн охин, Эзэн Чингис хааны алтан ураг болох Түшээт хан Гомбодоржийн хатан юм. Монгол дахь шарын шашны тэргүүн, Анхдугаар Богд Жавзандамба буюу Занабазарын эх хэмээн ард олноо алдаршин, дээдлэгдэж иржээ. Тэрбээр Занабазар, Чахундорж, Сидшир хэмээх гурван хүү төрүүлсэн. Улмаар гурван хүү нь эх Ханджамцыг үгүй болсоны хойно түүний дурсгалд зориулж, Хонсимбодисадвагийн сүмийг бариулжээ. Мөн тэд Эрдэнэ зуугийн хэрэмний гадна талд эх Ханджамцын шарилыг оршуулсан суварга бүтээлгэсэн нь өдгөө ч хадгалагдан үлджээ.