Ханс Христиан Андерсен

Ханс Христиан Андерсен
C.A. Jensen 1836 - HC Andersen.jpg

Ханс Христиан Андерсен 1836 онд (Константин Хансены бүтээл)

Төрсөн: 1805 оны 4 сарын 2
Оденсе, Дани
Өнгөрсөн: 1875 оны 8 сарын 4
Копенхаген, Дани
Ажил үйл Үлгэрийн зохиолч
Яс үндэс Дани
Төрөл Хүүхдийн зохиол, аяллын тэмдэглэл
Гарын үсэг Hans Christian Andersen Signature.svg

Ханс Христиан Андерсен (Дани хэл: Hans Christian Andersen, 1805 оны 4 сарын 2 - 1875 оны 8 сарын 4) нь хүүхдийн зохиолуудаараа алдаршсан, Данийн зохиолч юм. Эрэлхэг тугалган цэрэг, Цасан хатан, Бяцхан лусын дагина, Ямх охин, Шүдэнз зардаг бяцхан охин, Нугасны муухай дэгдээхэй зэрэг үлгэрүүдийг нь дэлхийн олон орны хүүхдүүд уншиж өсдөг билээ. Түүний бүтээлүүд дэлхийн 150 гаруй хэлээр орчуулагдсан байдаг бөгөөд зохиолуудаас нь сэдэвлэсэн хүүхэлдэйн кино, уран сайхны кино, бүжгэн жүжиг ч бий.