Хан-Уул дүүргийн Соёлын ордон
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Хан-Уул дүүргийн Соёлын төв 1936 онд анх Ажилчин залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх клуб хэлбэрээр Ажилчны Районд “Довийн дов” хэмээх газар байгуулагдаж үндэс суурь нь тавигдсан, үүний дараа албан ёсоор “Ажилчны театр” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаад “Ажилчны Соёлын ордон” нэртэйгээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажилласан байна. Анх “Ажилчны театр”-ыг тухайн үед олзлогдсон японы цэргүүдээр одоогийн байгаа байршилд бариулсан байна. Үүний дараагаар 1986 онд их засварт орж 2 давхар болгон өргөтгөсөн байна. Тухайн үед “-“Ажилчны Соёл”-ын ордон нь нийт 130 гаруй хүний бүрэлдхүүнтэй Монголын анхны томоохон Соёл урлагийн байгууллагуудын нэг байсан төдийгүй Монгол улсын Соёл урлагийн салбарын олон арван алдар цуутнууд тус ордоноос төрөн гарсан байдаг. Ингээд 1990 оноос хойш “Хан-Уул Соёлын төв” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа 2011 оноос Хан-Уул дүүргийн Соёлын ордон нэртэй болж одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Тус Соёлын төв нь 2004 оныг хүртэл Улсын үйлдвэрийн төсөвт байгууллага хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 2004 оноос Хан-Уул Соёл менежментийн багт шилжиж 2008 оны 8 дугаар сарыг дуустал үйл ажиллагаагаа менежментийн гэрээний дагуу явуулсан бөгөөд тус менежментийн баг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Нийслэлийн Өмч хувьчлах коммиссын 2008 оны 9- р сарын 26-ны 88 тоот тогтоолоор менежментийн гэрээ цуцлагдаж улсын үйлдвэрийн төсөвт байгууллага болсон. 2009 оноос 2012 он хүртэл их засварын ажил хийгдэж соёл, урлагийн чиглэлийн бүх төрлийн үйл ажиллагааг явуулах бүрэн боломжтой болж одоогийн байдлаар 11 төрлийн авьяас хөгжүүлэх сургалт, иргэд, хүүхэд залуучуудын дунд олон төрлийн тэмцээн уралдаан, соёл урлагийн боловсрол олгох олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Хэрэгжүүлсэн томоохон төслүүд:
- "Хан-Уулын авьяастан" зорилтот төсөл 2012,2014 онуудад
- "Монгол цуур" төсөл 2015 он
- Шилдэг сурагчидад зориулсан "Musical brand" 2015,2016 онуудад
- "Миний ном" театрын урлагийн наадам
- "Талын Монгол" хүүхдийн чуулга
- "Бид комбинатынхан" санаачлага хөтөлбөр
- "Соёлын боловсрол олгох төсөл"
Удирдлагын баг:
Захирал - О.АНХБАЯР
Ахлах менежер - Т.БАТБОЛД
Менежер - Д.БАЯРНЭМЭХ
Нягтлан бодогч - Э.ЧИМЭДЦЭЕН
Нярав - М.ЦЭЛМҮҮН
Бичиг хэрэг, архивийн ажилтан - Г.ДАМДИНСҮРЭН
Үйл ажиллагааны чиглэл:
1. Авьяас хөгжүүлэх сургалт
- Морин хуур - Ятга - Ёочин - Хөөмэй - Цуур - Төгөлдөр хуур - Даралтат хөгжим - Гитар - Бөмбөр - Бүжиг - Дуу
2. Соёл, урлагийн уралдаан тэмцээнүүд
3. Нийтийн цэнгээнт бүжиг
4. Хурал, цуглаан, уулзалт, семинар
5. Соёл, урлагийн арга зүйн зөвлөгөө
6. "Талын Монгол" хүүхдийн чуулга
7. "Уянга өөдөө" ахмадын чуулга
8. Мэргэжлийн дуу, дүрс бичлэгийн студи
9. Тэмдэглэл ойн, баяр ёслолын соёл, урлагийн үйл ажиллагааны зохион байгуулалт
Холбогдох утасны дугаар: 11-344193, 11-342570 факс: 11-344193