Хараавчийн Аюурзана
Хараавчийн Аюурзана (1952 онд Говь–Алтай аймгийн Шарга суманд төрсөн) -Монгол улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хятад судлаач, дипломатч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1971 онд Говь-Алтай аймгийн төв Алтай хотын арван жилийн дунд сургууль,
1972-1978 онд ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль,
1992 онд ОХУ–ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийг тус тус дүүргэсэн.
Малайзийн Дипломатын болон олон улсын харилцааны институтийн “Олон улсын хямралыг зохицуулах нь“(The International Crisis Management Course) сэдэвт дамжаанд суралцсан.
1978 оноос 2013 он хүртэл ГХЯ-ны газар, хэлтсүүдэд дэд атташе, атташе, нэг, хоёр, гуравдугаар нарийн бичгийн дарга, зөвлөх, газрын даргаар ажиллаж ирсэн бөгөөд чингэхдээ, 2000-2001 болон 2004-2009 онд ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байсан.
1981-1987 онд Бээжинд суугаа манай ЭСЯ–нд атташе, 1993-1997 онд зөвлөх, 2001-2004 онд Элчин зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
2009-2012 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд. Энэ үеэр Бүгд Найрамдах Тажикстан Улс, Киргизийн Бүгд Найрамдах Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар хавсран сууж байсан.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой.
Хятад, орос, англи хэлний мэдлэгтэй.
Гэр бүл хоёр хүүхэдтэй.
Бүтээл
[засварлах | кодоор засварлах]"Монгол улсын дипломат албанд зүтгэсэн он жилүүд" ном хэвлүүлсэн.