Харакири
Харакири (япон. 腹切り), буюу сэппуку (япон. 切腹) (шууд утга. «гэдсээ хүүлэх»), Дундад зууны үеийн Япон самурай нарын буруу зүйл хийсэндээ гэмшиж өөрийн гэдсээ хутгаар хүүлж амиа хорлодог уламжлалт ёс байсан юм. Энэхүү амиа хорлох зан үйлийг гэм буруугаа хүлээж өөрийн нэр төрөө хамгаалж хэн нэгний шийдвэрээр эсвэл сайн дурын үндсэн дээр үйлддэг байжээ.
Харакири буюу Сэппуку үйлдсэнээр самурай нар өвдөлтийг даван дайчин хүн үхлийн өмнө эр зоригоо харуулж, бурхад болон бусдын өмнө өөрсдийн бодол санааны цэвэр ариун байдлыг харуулж байна гэж үздэг байжээ.
«Харакири» — бол ярианы хэл, «сэппуку» — бичгийн хэлний томъёо бөгөөд хоёулаа нэг үйлдлийг илэрхийлдэг байна. «Сэппуку» 切腹 (эхлээд «хүүлэх, зүсэх» гэдэг ханз ордог араас нь «гэдэс» гэж ханз ордог, «харакири» гэхэд эсрэгээрээ 腹切り эхлээд «гэдэс» гэсэн ханз дараа нь «зүсэх, хүүлэх» ханз ордог ажээ).
Өнөө үед Японд нэр төрөө аврахын тулд амиа хорлодог энэхүү зан үйлийг хийсэн хэвээр байна. Жишээ нь 2001 онд алдарт жүдо бөх асан Исао Инокума сеппуку хийжээ. Амиа хорлох шалтгаан нь Инокумагийн тэргүүлж байсан компани дампуурсан ажээ.