Хараун Жидүн
Appearance
Чингис хаан монгол овогтноо хамтатгаад юуны өмнө улс орноо зүүн, баруун, төв түмэн гэдэг гурван том хэсэгт хувааж захируулжээ. Хараун Жидүн хэмээх зүүн их түмэн нь Дорнот Монгол, Хянганы нурууг давсан нутаг усанд оршин сууж агсан 63 мянган өрхтэй байв. Түүнийг Жалайр овогт Гоо Мухулайд өгч захируулжээ. Чингис хаан Мухулайд "Туг сүлдийг барьж, үл хөдлөх чулуун хөшөө" гэж түүний хугарашгүй ноён нурууг үнэлсэн байдаг. Эдүгээ Дорнот аймгийн зүүн этгээд Монгол улсын зүүн хойт хил дээр "Хараун Жидүн" гэх нэртэй газар бий.