Jump to content

Хардалт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хардалт бол нотолгоонд суурилаагүй, үндэслэлгүйгээр хүн болон эд хөрөнгө, эзэмшлийн зүйлээ алга болох, хомсдох гэж байна гэж төсөөлөн бодохыг хэлнэ. Хардалт нь хүнд болон асуудалд (үйл явдал, түүх) итгэхгүй байх, хэрэг явдалд сэжиг, таавар төрөх явдал юм. Ерөнхийдөө "хайр дурлал, янаг амрагийн харилцаанд хамтрагчаа ба хань ижлээ бусадтай самуурав, самуурах гэж байна" гэж бухимдах, уурлахыг хэлдэг.

Хардалт үйл үг: хардах сэрдэх, хардах харамлах, хардах хамгаалах, хардах сэжиглэх, хар санах, хар буруу санах

Анагаахын шинжлэх ухаанд хардах эмгэг, хардах солиорол гэж байдаг.

Хардах эмгэгтэй хүмүүс нь хүйсийн ялгаанаас

  • Хардах эмгэгтэй эрэгтэйчүүд: Дээрэнгүй, захирангуй, сагсуу, зөрүүд, ихэмсэг, бардам, хүйтэн харьцаатай, өөрийнхөө бодлыг тулгадаг, дарангуйлагчийн шинжтэй байдаг.
  • Хардах эмгэгтэй эмэгтэйчүүд: Гомдолломтгой, хэрүүл нэхдэг, итгэлгүй, заргач, өөрийнхөө бодлыг тулгадаг, үг хаядаг, өөнтөгч байдаг.

Сэтгэл зүйчид хардалтыг олдмол болон хэвшмэл хэмээн хоёр төрөлд хуваан үздэг.

Олдмол хардалт нь тухайн хүний амьдралын туршид бүрэлдэн тогтдог.

Хэвшмэл хардалт

[засварлах | кодоор засварлах]

Хэвшмэл хардалтын хувьд тухайн хүний зан байдлаас хамаардаг.

"Сэтгэлийн утас" сэтгэл зүйн төв Сэтгэл зүйч Ж.Үйлст "Хардалтыг даван туулах зөвлөмж" гаргасан байдаг.

Хардалтыг даван туулах зөвлөмж

[засварлах | кодоор засварлах]

1. “Нүдээрээ харж, гараараа бариагүй л бол юунд ч бүү итгэ” гэсэн үгийг санах хэрэгтэй. Харддаг хүмүүсийн хувьд ямар нэг зүйлийг ургуулан бодохдоо гаргууд улс болохоор хардалтаа бодит мэтээр төсөөлөх нь ч бий.

2. Хардалт бол өөрийгөө үгүйсгэж буй хэлбэр гэдгийг санах хэрэгтэй. Тухайн хүн өөртөө итгэлгүй, гундуу дорой, хулчгар байгаагийн шинж нь хардалтаар илэрдэг. Өөрөөр хэлбэл, энэ намайг орхичих вий, би хаягдчих вий гэсэн бодлоос үүдэн өөрийгөө тээр дор тавьж буй хэрэг юм. Хардах сэдэл төрөх л юм бол өөрөө өөртөө тавих анхаарал халамжаа нэм, улам гоё бол, өөрийгөө боловсруул. Хаана ч, хэнд ч хэрэгтэй хүн гэдгээ илүү ихээр мэдэр. Энэ нь сул дорой байдалтай тэмцэх хүчирхэг зэвсэг юм. Ингэх тусам хайртай хүн чинь танд татагдаж таны хүчирхэг байдлыг дээдлэх болно.

3. Хайртай бол хартай гэдэг үгэнд бүү авт. Хартай хүмүүс л өөрийгөө өмөөрч энэ үгийг хэрэглэдэг. Хүн бүхний дотор өмчирхөх, өөртөө хамаатуулах сэтгэл нуугдаж байдаг болохоор бид бүгдийн дотор хардалт унтаж байдаг. Харин түүнийг ухаанаараа дийлэх үү, эсвэл сэтгэлийнхээ жолоог алдаж гэр бүл, хайр сэтгэлээ хөмрүүлэх үү гэдэг нь энэ хэлцэнд итгэх үү, үгүй юу гэдэгтэй утга дүйнэ.

3. Өөртөө болон хайртай хүнд тань хувийн орон зай хэрэгтэй гэдгийг сана. Гэр бүл болно гэдэг нэгэн биеийн нөгөө хэсгээ оллоо гэдэг ч аливаа хүнд хувийн орон зай заавал байх хэрэгтэй байдаг. Одоо байгаа бодлоосоо ангижраад өөрийгөө таниж мэдэх, хөгжүүлэхэд илүү их цаг зав гарга.

4. Бүгд л сүүлэрдэг гэсэн явцуу бодлоосоо ангижир. Найзуудтай нь битгий жиш, яагаад хардаад байгаагаа өөрөөсөө асуу, хайрт чинь үнэхээр тийм хардахаар үйлдэл хийдэг хүн мөн үү? Ургуулан бодох оо яг одоо зогсоо

5. харилцаагаа халуун байлгаж, бие биедээ хайрын үг хэлж бай. Хэзээ хамгийн сүүлд итгэж хайрладагаа илэрхийлсэн бэ? Арай санахааргүй удаан хугацаанд хайртыгаа хардаж зовоосон юм биш биз? Хүн хэдий их итгэл хүлээлгэнэ төдий чинээ итгэлийг нь алдахгүйг хичээдэг юм шүү.

6. Хардаж, сэрдэхээ бүү урьтал болго. Хардалтын нүдээр эргэн тойронд байгаа зүйлс өөрөөр харагдаж, гэмгүй энгийн байгаа зүйлүүд ч хоорондоо уялдаа холбоотой, сэжиг бүхий болж хувирдаг. Тайвшир, тайван сайхан уур амьсгалыг бүрдүүлж байгаад түүнтэй ярилц, ойлгохыг хичээ, чиний төлөө юу хийгээгүйн тухай бус, юу хийсэн тухай нь бод. Хэрэв өмнө нь алдаа гаргаж байсан бол алдааг нь уучил.

Уильям Шекспирийн "Отелло" жүжгийн нэрээр нэрлэгдсэн синдром байдаг.

Нотлох баримт байхгүй ч гэлээ тухайн хүн хууртагдаж, араар тавиулж байна гэсэн бодол, итгэл үнэмшил нь тухайн хүнээ зүгээр ч нэг түгшүүртэй, зовлонт байдалд биш маш хүчтэй зовлонт байдалд хүргэдэг байна.

Отелло шинж тэмдэг

[засварлах | кодоор засварлах]
  • Сэтгэл санааны байдал: Байнгын тогтворгүй, түгшүүртэй
  • Үг үйлдлийн байдал: 1. хамтрагчаа мөрдөж, 2.шалгах, 3.байцаах, 4.зарим тохиолдолд хүч хэрэглэх нь ч бий.