Харилцан анхны тоонууд
Харагдац
Математикт, хоёр тоо харилцан анхны байна гэдэг нь тэр хоёрын ХИЕХ нь нэгтэй тэнцүү байхыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, 1-ээс өөр ерөнхий хуваагчгүй хоёр тоог харилцан анхны хос тоо гэнэ.
Жишээ нь: 15, 14 хоёр нь харилцан анхны тоо юм. Харин 9, 24 хоёр нь харилцан анхны тоо байж чадахгүй, учир нь тэдний ХИЕХ нь 3 юм.
Энэ математикийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.