Хариуцлагатай уул уурхай
Хариуцлагатай уул уурхайн баримтлах зарчмуудын тэргүүн эгнээнд “Байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх” зарчим тооцогдоно.
Уул уурхайн үйл ажиллагааг байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөөлөл багатай, мөн нийгэм эдийн засагт ашигтай хөгжүүлэхийн тулд хууль эрх зүйн зохицуулалт гол үүрэгтэй. Түүнчлэн уул уурхайн байгууллагуудын хариуцлага хүлээх чадавхи чухлаар тавигдаж байна.
Уул уурхайн байгууллагуудын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлд баримтлах эрхэм зорилт бол үйл ажиллагаандаа аль болох байгаль орчинд нөлөөлөл багатай арга, техник-технологийг ашиглах явдал юм. Ингэж чадвал эргээд нөхөн сэргээлтэнд зарцуулах зардал төдий чинээ буурдаг. Үүний тулд хариуцлагатай уул уурхайн дараах зарчмуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох нь чухал билээ.
Хариуцлагатай уул уурхайн зарчмууд:
олон талын оролцоог хангах
ил тод нээлттэй байх
хуулийн сахин дээдлэх
байгаль орчин, хүний аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх
ирээдүйн хөгжилд хөрөнгө оруулах
үр өгөөжтэй байх
хүмүүнлэг ёс зүйтэй байх
дэвшилтэт технологид суурилсан байх