Jump to content

Хар сарнай хамтлаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Хар сарнай хамтлаг нь 1992 онд байгуулагдсан, реп техно урсгалаар уран бүтээлээ туурвидаг, Монголын хамтлаг юм. Хамтлагийн ахлагч С.Амармандах (2018 Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт), хамтрагч Б.Баяржаргал (Маадай). Тэд Монголд реп техно урсгалыг анх оруулж ирсэн юм. Цомогууд:

  1. "Бүтээнэ сөнөөнө" цомог 1996 онд гарсан. Цомог Сонор студид хийгдсэн. Хөгжмийн найруулагч Н.Халиун.
  2. "Дайтна ч би, мөргөнө ч би" цомог 2000 онд гарсан.
  3. "Хас" цомог 2002 онд гарсан.
  4. "Тэнгэрийн тамга" цомог 2004 онд гарсан.
  5. "Би Монгол хүн" цомог 2011 онд гарсан.
  6. "Зүгээр л сонс" цомог.
  7. Great Destroy цомог.

Мөн тэд 7 удаа Төрийн их наадмын нээлтэд оролцож байсан юм. Ингэхдээ тэд "Аз жаргал хүсье" дууг 800 хүүхдийн хамт дуулсан. Энэ дууны үг, аяыг хамтлагийн гишүүд С.Амармандах, Б.Маадай нар хамтран зохиосон байдаг юм.