Хар цэцэгт улалж
Харагдац
Хар цэцэгт улалж - (Англи: Carex melanantha), (Орос: Осока черноцветковая)
Ишнийхээ угт хүрэвтэр өнгийн олон тооны угларганы үлдэгдэлтэй, мөлхөө найлзуур бүхий 20-30 см өндөр, олон наст ургамал. Хар ногоон, хатуу навчтай. Түрүүхэйнүүд нь өтгөн салбант баг цэцэг болж цугларсан байдаг.
Хар цэцэгт улалж бусад улалжийн нэг адил зургаадугаар сард цэцэглэж долоодугаар сараас үрлэж наймдугаар сарын эх гэхэд үр нь боловсорч гүйцнэ. Өндөр уулын чийглэг намагжсан нуга, ширэгжсэн чийглэг энгэр, хөндийд ургах бөгөөд уулсын ам хөндийг дагаж уулын хээр хүртэл дорогшилдог.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 85]