Хасбаатарын Мэргэн
Хасбаатарын Мэргэн (1956 онд Улаанбаатар хотод төрж, 2018 оны нэгдүгээр сарын 7-нд нас барсан) - Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, шүүмж судлаач, орчуулагч. Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Түүний эцэг нь эрдэмтэн, орчуулагч Цэвэгжавын Хасбаатар, эх Чадраабалын Чулуун. Тэрбээр бага насаа Хөвсгөл аймагт өвөг эцэг, эхийнхээ гар дээр, дархад ястнуудын дунд өссөн байна.
7 настайдаа 23-р дунд сургуульд элсэн орсон Мэргэн 13 настайдаа анхны орчуулгаа "Тоншуул" сэтгүүлд хэвлүүлж байжээ.
1975-1980 онд ЗХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурч утга зохиолын орчуулагчийн мэргэжлээр төгссөн.
1983 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны Орчуулагчдын товчоонд 10 жил ажилласан байна.
1991 оноос Монголын Үндэсний Телевизийн /2006 оноос Олон нийтийн гэгдэх болсон/ Кино программын албанд орчуулагч редактораар ажилласан.
2006-2008 онд Москва дахь ЭСЯ-нд атташегаар ажилласан.
Тэрбээр дэлхийн утга зохиол, сонгодог бүтээлүүд, хүн төрөлхтний оюуны их сан хөмрөгөөс эх хэлнээ орчуулан нийтэлж, олон тооны кино зохиолуудыг Монголынхоо үзэгч түмэнд хүргэсэн авьяас билиг төгөлдөр сод их хүмүүн байсан билээ. 1990-ээд онд Монголын үндэсний телевизэд ажилласнаасаа хойш 1000 гаруй кино орос хэлнээс орчуулжээ.